Европын холбоо дайныг зогсоохын төлөө ОХУ-д нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриаллаа


12-р сарын 3
14 цаг 05 минут

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлж, ОХУ-д нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалсан байна.

Европын дээд удирдлагын энэхүү айлчлал Европын холбооны Хятад руу экспортоо нэмэгдүүлэх сонирхол, ардчилал, эрх чөлөөг хамгаалахад Бээжинтэй эв зүйгээ олох хэрэгцээ шаардлагын дунд тэнцвэрийг олоход чиглэсэн гэж хэвлэлд онцолсон байна.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-ын даргатай хоёр талын худалдаанаас гадна Украины дайн зэрэг олон улсын томоохон асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн гэдгээ мэдэгджээ.

Чарльз Мишель Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Оросыг Украинд хийж байгаа дайнаа зогсооход нь голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх тухай заналхийллийг Чарльз Мишель, Ши Жиньпин нар хэлэлцэж, цөмийн зэвсгээр заналхийлэх нь хариуцлагагүй бөгөөд өндөр эрсдэлтэй гэдэг дээр санал нэгджээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийн хэрээр Европын холбоо Хятадыг стратегийн өрсөлдөгчөө гэж үзэх болсон юм. Европын холбооны орнууд Хятадаас бараа бүтээгдэхүүнийхээ 20 гаруй хувийг авдаг, харин Европын холбооны Хятад руу хийдэг экспорт нийт худалдааных нь 10 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ Бээжинтэй хийдэг бараа, үйлчилгээ, худалдааны алдагдал 230 тэрбум еврод хүрчээ.

Иймээс Европын холбоо хамтран илүү үр ашигтай ажиллаж болох салбаруудаа хэлэлцэх, саналын зөрүүтэй зүйлсээ ярилцаж, зохицуулах зорилгоор зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз  Мишель Бээжинд айлчиллаа.

Мөн Европ бичил хагас дамжуулагч, батарей, нарны хавтан зэрэг зүйлсийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий ховор элэмент болон технологийн хувьд Хятадаас хараат байдлаа багасгахыг зорьж байна.

Европын холбооны худалдааны 40 хувь нь Тайванийн хоолойгоор дамжин өнгөрдөг юм байна. Иймд тус бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих нь Европын холбооны хувьд чухал гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч мэдэгджээ.

Европын холбоо Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, найдвартай, урьдчилан таамаглах боломжтой хамтын ажиллагааны түнш болоход бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Мөн Хятад Европын бизнесийн салбарынханд үргэлж нээлттэй байж, тэгш эрхийн зарчмаар, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан хүний эрхийн асуудлаар Европын холбоотой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

 Эх сурвалж: Mnb.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 18 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 36 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 46 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 52 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 2 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 8 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.