КАТАР-2022: Шөвгийн наймд Франц-Английн шигшээгийн супер тулаан болно


12-р сарын 5
9 цаг 37 минут

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсаас сурвалжилж байгаа Монголын ганц спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэндээ толилуулж байна.

"Катар-2022" өдрийн тэмдэглэл #15

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд буюу шилдэг 16-д бүх цаг үеийн түүхэндээ анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ. Харин хасагдах шатны эхний хоёр өдрийн дараа Хойд Америк "депутат"-гүй боллоо.

Одоогоор "Катар"-ын чуулганд Европын  долоо /Холланд, Франц, Англи, Хорват, Испани, Португал, Швейцарь/, Өмнөд Америкийн хоёр /Аргентин, Бразил/, Азийн хоёр /Япон, БНСУ/,  Африкийн нэг /Марокко/ "гишүүн" ирцтэй байгаа.

Франц-Польш 3:1

Дэлхийн аварга Францын "гурван өнгөтнүүд" Польшийн "цагаан бүргэдүүд"-ийг төвөггүй хожиж, шөвгийн наймд үлдлээ. Францын гол довтолгоо зүүн жигүүрээр Эрнандес - Рабьо-Мбаппе нарын оролцоогоор өрнөж байв. Баруун жигүүрт Дембеле ганцаараа тонгочиж, төвд Жиру, тэгээд ард нь Гризманн найруулаад Францын довтолгоо үнэхээр класс, Польшоос бол "толгой илүү" байв.

Жиру нэг, Мбаппе хоёр гоолоор ДАШТ-ий шилдэг хаалгачийн нэг Шчесныйгийн хаалгыг мялааж, 3:0 болгосон. Харин тоглолтын нэмэлт цаг дуусах мөчид Левандовски нэр төрийн ганц гоолыг оруулснаар тоглолт дууслаа.

Мбаппе 5 гоолтой болж "Катар-2022" ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Англи-Сенегал 3:0

Хэдийгээр Хэндерсон, Кэйн, Сака нарын гоолоор Сенегалыг өчиггүй ялсан ч хурц, дайчин хөлбөмбөг бол тоглосонгүй ээ, англичууд.

Энэ тоглолтод Английн Рахим Стерлинг оролцоогүй. Түүний гэрт зэвсэгт дээрэмчид довтолсон муу мэдээ ирсэн тул Стерлинг Англи дахь гэр бүл рүүгээ нисчээ. Хөлбөмбөгөөс илүү үнэ цэнэтэй зүйл бас байлгүй яахав.

Сенегал энэ тэмцээнд тоглолт болгондоо тактик, схемээ өөрчилж байгаа. Багийн гол үүрэг гүйцэтгэгч Идрисса Гуйе энэ тоглолтыг шар хуудасны шийтгэлийн улмаас өнжсөн нь Сенегалын тоглолт, тактик, схемд ихээхэн хохирол учрууллаа.

Шар хуудас гэснээс Английн шигшээ баг энэ дэлхийн аваргад ганц ч шар хуудас аваагүй байгаа цорын ганц баг юм.

 “Ийнхүү шөвгийн наймд Франц-Англи гэсэн бас нэг супер тулаан болох нь” хэмээн Катараас мэдээлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно5 сар 22. 21:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм5 сар 22. 15:26Үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдээс байгаль орчны үнэлгээ шаардахгүй5 сар 22. 15:20Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо5 сар 22. 15:15Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 14:40Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ5 сар 22. 14:37Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа5 сар 22. 12:18Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 22. 11:27Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ5 сар 22. 11:23УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв5 сар 22. 11:17Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй5 сар 22. 10:09УИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо5 сар 22. 10:02Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна5 сар 22. 9:59Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо5 сар 22. 9:24Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв5 сар 22. 9:18Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ5 сар 22. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 22. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 22. 9:05Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.