Усанд явах зам...


12-р сарын 6
6 цаг 30 минут

Монгол улс. Улаанбаатар хот. Хотын захын дүүрэг. Гэр хорооллын бөглүү гудамжны хаа нэгтээ. Дөн өвлийн жавар тачигнаж, гадаах температур -27 хэмийг зааж байна. Гэр хорооллын нэгэн гэрт зургаан хүүхдийн хамт, өрх толгойлсон эмэгтэй аж төрөх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас зугтаж хотын нэг захаас, нөгөө захад нүүж ирэн танилынхаа хашаанд өвөлжиж байгаа нь энэ.

Гэр хорооллын хатуу ширүүн орчинд амьдарч байгаа энэ айлын хамаг л хар бор ажлыг өөрийн үүрэг мэт хийж, гэр бүлийнхээ өмөг түшиг болж яваа нэг хүн бий. Түүнийг Борхүү гэдэг. /зохиомол нэр/. Түүнд зориудаар ийм зохиомол нэр өгч цаашид өгүүлэх болно.

Захын хорооллын жижигхэн гэрээс нэгэн бор хүү усны том сав барин гарч ирсэн нь нийтлэлийн маань гол баатар Борхүү байв. Тэр усанд явах гэж байгаа нь энэ аж. Түүнтэй худаг руу хамт явж хэсэг хөөрөлдсөн юм. 

-Хэрвээ чи УИХ-ын гишүүн байсан бол юу хийх байсан бэ? Юуг өөрчилмөөр байна?

-Борхүү: Хамгийн түрүүнд үү? Хамгийн түрүүнд одоо хүн болгоныг л байранд оруулах байхдаа... Тэгэхгүй бол гэр хороололд байна гэдэг бүтэхгүй юм байна өө. Хэцүү... Гэхдээ гэр хороололд 10 гаран жил амьдарчихлаа даа. Айлын том эрэгтэй хүүхэд чинь дүү нарынхаа төлөө бүгдийг л хийнэ шүү дээ... Олон дүүтэй болохоор хэцүү юм байна өө.

Борхүү 7-р ангийн сурагч. 13 настай. Айлын том хүү. Ийм балчир насандаа би л энэ гэрийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн ахадсан ачааг өөртөө үүрчээ. Өвлийн жавар тачигнана. Хэрэндээ л гадаа сурвалжилга хийнэ гэж бэлдэж зузаан хувцасласан 30 гарч яваа сэтгүүлч би бээрч байснаа нуух юун. Гэвч усандаа яваа Борхүү энгэр задгай нимгэн, хавар намрын куртик, "конверс" кеттэй ханиалгасаар усандаа явж байгаа нь өвлийн тачигнасан жавар шиг, сэтгэлийг бас жиндүүлэх мэт болов. Ойр зуурын яриа өрнүүлсээр худаг дээр ирэх нь тэр. Бээрсэн сайртай жижигхэн гараараа худгийн хоолойг барин, нээгээрэй эгчээ гэж орилов. Гар нь даарч байгаа нь илт. Хоёр гараараа ээлжлэн худгийн ус дамжуулах хоолойг барина. Удалгүй түүний усны сав дүүрэх нь тэр. 

Ус авахад гар нь даарч байна уу?

Борхүү: Даарна ш дээ

-Одоо тэгээд яах вэ? Бээлий байхгүй юм уу?

Борхүү: Бээлий байхгүй ш дээ

-Чи ямар улиралд дуртай вэ?

Борхүү: Би юу... Зун. Найзуудаараа волейбол тоглодог байхгүй юу. Заал аваад...

-Өвөлд дургүй юу?

Борхүү: Өвөлд дургүй ээ. Хүйтэн ш дээ. Даарлаа гээд яахав ээждээ туслах ёстой. Айлын том эрэгтэй юм чинь тэгээд л байнга л зөөнө шүү дээ.

Тэрэг байхгүй юм уу гэхэд тэрэг байхгүй ээ. Хааяа айлын тэрэг гуйж усандаа явдаг. Гэхдээ тэрэг олдох нь цөөхөн л дөө гэсээр бээрсэн хоёр гараараа хоёр гараараа тэгнэн дэнжигнэсээр, замдаа нэлээн олон амарна шүү дээ гэсээр бүдчин алхлаа.  Борхүүгийн хувьд өвөл ус авах нь хамгийн хэцүү ажлын нэг. Түүнд өвлийн дулаан зузаан хувцас, гуталгүйгээр, өргөж дийлэхгүй том саваар ус авах нь бэрх.  Тэр энэ том савтай усаа чирч гулдачсаар өдөр бүр 300 метр замыг туулдаг. Түүний усанд явах зам дардан биш. Нохойноос айдаг түүнд замд нь нохой таарахгүй бол хамгийн том аз. Даарч бээрэх нь ч яахав гэлээ. Учир нь тэр  усаа авч яваад өмнө нь гудамжинд нохойд хазуулж байсан гэнэ. Нохойноос үнэхээр их айдаг нь эрхлэхээр ирсэн нохойноос цочин зугтах нь илтгэнэ.

Борхүү: Монгол улс хөгжсөн байсан бол би ингэж ус авч явахгүй л байсан байх. Уг нь.

-Гэр хороололд утаа хэр байна?

Борхүү: Утаа юу... Аймар их байна ш дээ. Орой болохоор манан татсан юм шиг болчихдог. Усанд явахад хичээлдээ явахад, гэр хороолол нохой ихтэй шүү дээ. Зарим айл нь тэгээд дайрдаг нохойгоо хашаандаа сул тавиад орхичихдог. Хашааныхаа цоорхойгоор гарч ирээд л дайрна шүү дээ.

Гулдчин, бүдчиж сайртаж бээрсэн бяцхан гартаа өргөж дийлэхгүй том савтай ус нь, Жавар тачигнаж, утаа суунагласан саарал гудамжиндаа, хүнд хэцүү бэрхтэй өдөр бүр нүүр тулж, төрсөн эцгийнхээ суран бүсийг тэвчиж, зугтаж, би чинь айлын том хүү шүү дээ гэж өөрийг хурцалж, өдий бага насандаа хэрсүү ухаан суусан Борхүүгийн амьдралын ачааны хажууд, хөнгөн мэт.

Бидний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэчнээн Борхүү байгааг бид тоолох аргагүй ч тоочиж чадна. Сэтгүүлчийн хувьд надад хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөх эрх байхгүй. Дээл хувцас, дулаан байраар тусалж чадахгүй ч би дуу хоолойг нь хүргэж чадна. Хүүхэд хүчирхийллийн бай болох ёсгүй .

Хүмүүс минь хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.106Зочин   • 2022, 12 сарын 6. 14 цаг 12 минут

😢



Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 13 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 25 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 27 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 30 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 32 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 18 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 28 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 46 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 52 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 14 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 26 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 39 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 43 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.