ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна


12-р сарын 6
7 цаг 30 минут

 

Эх орондоо сайхан амьдрахын төлөө, авлигал хулгайд идэгдсэн нийгмийг өөрчлөхийн төлөө залуус жагсаж байна. Залуусын ихэнх нь нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох нь нэн түрүүний асуудал хэмээн хуваалцлаа. Жагсагчдын төлөөлөл болсон залуусын  төрийн түшээдэд тавьж буй шаардлага, үзэл бодлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог нь өөрчлөөсэй гэж хүсэж байна. Миний ээж аав татвар төлж байгаа тэр татвар нь хаана наалдаж байгаа нь мэдэгдэхгүй, бүгд ижил тэгш боловсрол чадаж байгаа юу? Яг үнэндээ 76 гишүүнийг тансаглуулах гэж ээж, аавууд маань татвар төлөөгүй. Гишүүдийн хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшиж байхад бид нар улсдаа хангалттай хэмжээний боловсрол эзэмшиж чадаж байна уу гэдэг асуудал байна. Дээрээс нь 44 их наядын нүүрсний хулгай гээд тэр 44 их наяд төгрөг хаана байгаа юм бэ. Залуучуудын дунд гадагшаа л гарчих шиг юм бол сайхан амьдрах юм шиг ойлголт байгаа. Яг үнэндээ бид эх орондоо сайхан амьдармаар л байна шүү дээ.  Хүний газар бол хүний л газар. Улсдаа л сайхан амьдармаар байна. Шударга тогтолцоог л хүсэж байна.

Үндсэн шаардлага бол нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний дараагаас шат дараатай асуудлуудаа иргэд маань шийдээсэй гэж хүсэж байна. Бид наад захын Үндсэн хууль дээр олгогдсон амар тайван, эрүүл орчинд, ижил тэгш эрхтэйгээр амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Улсдаа сайхан амьдарч, ирээдүй хойчдоо стрессгүй, амар тайван нийгмийг үлдээмээр байна. Өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ. Бид утаа, түгжрэл гэх мэт зүйлс уг нь ярих ёсгүй байх ёстой үе. Улс орон бидний татвараас авсан мөнгийг бид нарын амьдралд зарцуулдаг байсан бол сургууль, эмнэлэг, цахилгаан станц нь хүртээмжтэй байх байсан. Гуравхан сая хүн амтай улсын иргэдийг боломжтой амьдруулж чадахгүй байгаад төр засагт үнэхээр гомдож байна. 

Жагсаалын эхний өдөр харзнаж байгаад өнөөдөр буюу хоёр дахь өдөр нь оролцож байна. Асуудлууд ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Тэр дундаас онцлоход энэ нүүрсний хулгайгаа илчлээд өгөөч, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцооч ээ гэдэг товч бөгөөд тодорхой асуудлаар ирчихсэн зогсож байна. Энэ том хулгайг бид нар илчлэх юм бол үүний араас том, том хулгайг  мянга мянган Ундармааг илчлэх боломжтой. Мянга, мянган Маралмааг, мянга мянган ЖДҮ-чдийг илчлэх боломжтой. Тэгээд миний хэлэх гэсэн зүйл бол энэ нүүрсний хулгайгаасаа авхуулаад илчлээд өгөөч ээ гэсэн байр суурьтай зогсож байна даа. 

Нүүрсний хулгай энэ жагсаалд ирэх гол шалтгаан боллоо. Нүүрсний хулгайн 40 их наяд бол, жишээ нь 10 их наяд төгрөг бол Монгол Улсын нэг жилийн татварын төсөв гэсэн үг. 40 их наяд гэдэг бол төрийн алба ороод монголын бүх аж ахуй нэгжүүдийн бүтэн нэг жилийн орлого. Дээрээс нь Солонгос улсын 50 мянган ажилчидтай “KIA” автомашины тэр компанийг үнэлбэл 16 их наяд вон. Тэр мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл 41 их наядад хүрэхгүй. Тэр компанийн хамгийн бага цалинтай ажилчин нь жилдээ 50 сая воны цалин авдаг. Мөн энэ компани 50 сая ам.долларын татвар төлдөг. Ийм байгаа юм. Тэгэхэд 40 их наяд төгрөгөөр манай улс “KIA”-г худалдаж авахад 50 мянган залуучуудыг 50 сая воны цалинтай, ажиллуулах боломжтой байгаа жишээ нь. Энэ их мөнгө тооны машинд багтахгүй санаанд буухгүй байна. Утгаа алдлаа. Цөөхөн хэдхэн хүний гадаад дахь дансны хөрөнгө  Монгол Улсын төсвөөс давчихаад байна шүү дээ. Энэ дээр төрийн албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн22 минут 9 секундын өмнө“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.