Р.Эрдэнэчимэг: Архинд донтолтын хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох


12-р сарын 7
7 цаг 40 минут

Өнөөдөр Монгол Улсын нийгэмд айл бүр нэг архи тогтмол хэрэглэдэг хүнтэй гэхэд хилсдэхгүй. Мөн тэр архи гэр бүл, үр хүүхэд, цаашлаад улс оронд сайн үр дагавар авчирч байсан түүх байхгүй. Орчин үеийн соёлт залуус архийг тохируулан хэрэглэх гэдэг үгийг их ашиглан согтууруулах ундааг хэрэглэдэг ч тохируулан хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэхийн ялгаа юу вэ гэдгийг илүү нарийн мэддэггүй. Тэгвэл архи хэтрүүлэн хэрэглэлт гэж юу вэ, бие махбодь болон гэр бүл ойр орчиндоо ямар уршиг үр дагавар авчирдаг вэ гэдэг талаар Төг Сун эмнэлгийг үүсгэн байгуулагч, Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч Р.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архины хэрэглээгээрээ монголчууд хүн амын тоотой харьцуулбал дэлхийд эхний таван байр дотор эрэмблэгддэг. Тэгэхээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг ард түмэн гэсэн үг байх. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлт гэдэг нь чухамдаа ямар ойлголт вэ?

 Өнөөдөр нийгэмд архины хэтрүүлэн хэрэглээ ихсэж байна. Хүн архи, спиртийн төрлийн ундааг ойр ойрхон хэрэглэх, согттолоо, тасартлаа хэрэглэснээс болоод түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ хүний биед үүсдэг.

Тэгэхээр энэ хэрэгцээгээ хангах гээд ойрхон давтамжтай хэрэглээд, шараа архиар тайлах хэлбэр лүү ороод ирэхээр энэ өвчин маань газар авч хүндэрч байгаагийн илрэл болдог.

Хүмүүс энийгээ тэр болгон өөрийгөө өвчлөөд байна гэдгээ ойлгодоггүйн улмаас үгүйсгэх хам шинжүүд үүсэж эхэлдэг. Би архи хэрэглээгүй, маргааш л больчихно шүү дээ, би баар ресторанд орох эрхгүй юм уу, сая л уусан шүү дээ, ингээд л уухаа больчихно шүү дээ гэдэг юм уу, хүмүүс ийм маягаар архиа хаацайлж, өмгөөлөх хандлагууд их гараад ирдэг. Энэ маань өвчний шинж тэмдэг байх нь. Үүнтэй зэрэгцээд архиа хэтрүүлж хэрэглэхээр дахин бие махбод өвдөж эхэлдэг.

Оюун санаа зовлонтой, зовууртай байдалд орж эхэлдэг. Энэ зовлонтой байдал айдас, түгшүүр, нойргүйдэл энэ байдлаа засах нэрийдлээр архиа маргааш шараа тайлж байна гэдэг зорилгоор уугаад байдаг. 

Шар тайлж ууна гэдэг нь донтолтын эхний шат гэсэн үг үү?

Шар тайлж ууна гэдэг бол өшөө илүү аюултай. Маш олон мэдрэлийн эсүүд үхэж байдаг. Энэ эсүүд үхэх тоолонгоор хүн ой санамжаа алдах мартах уур уцаартай болох үзэгдлүүд гарч ирдэг. Энэ байдлаар үргэлж шараа тайлж, уугаад эхлэхээр маш хүчтэй донтох хэлбэр лүү орж ирдэг.  Энэ хэлбэр лүү ороод ирэхээр өвчтөн өвчнөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэр бүл ч мөн ялгаагүй. Ингэсгээд л больчихдог юм. Хэд хоног ууж байгаад л больчихдог юм гэсэн хандлагаар хэрэглээд өвчнийг илүү их хүндрүүлдэг. Ингэж хүндрүүлснээс болоод хувь хүний ааш занд маш их өөрчлөлтүүд орно. Ажил төрлөө алдах, хичээл сургуульдаа явахаа болих, хоорондоо зодоон нүдээн гарах, гэмт хэргийн хохирогч цаашлаад гэмт хэрэгтэн ч болох тохиолдлууд маш их байдаг. Энэ байдал давтагдсанаар гэр бүлийн ойлголцол дотно харилцаа байхгүй болоод хэрүүл маргаан, зөрчил гүнзгийрч эхэлдэг.

Үүнээс үүдэж гэр бүл салалт, түүний дараагаар үр хүүхдүүд нь маш их хохирч байна. Архины хамааралд орсон хүн илүү их би ганцаардаж байна, надад хэцүү байна гэдэг шалтгаанаар архийг илүү ихээр хэрэглэх болсноор энэ өвчин маань эргэшгүй өөрчлөлтөд орж эхэлдэг.

Эргэшгүй өөрчлөлт гэдэг ойлголтыг дэлгэрүүлбэл?

Эргэшгүй өөрчлөлтөд ороод ирэхээр байн, байн түүнийгээ хэрэглэх хэрэгцээ үүсээд тэрэнтэйгээ тэмцэж чадахаа болиод хүчлэгдсэн дур үүсэж байдаг.

Хүчлэгдээд олон хоногоор үргэлжлүүлж уугаад байх юм бол хий юм харах, хий юм сонсох архины цагаан солио илэрдэг байх нь. Харагдаж, үзэгдээд байгаа зүйлс нь тухайн хүнд өөрт нь яг жинхэнэ юм шиг санагддаг учраас тэр хүмүүс бодитой гэж ойлгодог.

Манайд хулгайч ороод ирчихсэн байна, чи энийг цагдаа дуудаж өгөхгүй байна ч гэдэг юм уу эсвэл манай гэрээр хорхой шавж гүйгээд байна, намайг гадаа найзууд дуудаад байна, миний тухай яриад байна, цонхон дээр яриад байсан ч гэдэг юм уу бүр эсвэл гэр дотор маш олон жижигхэн хүмүүс дуулаад бүжиглээд байна гэдэг ч юм уу тухайн архины хордлогоос болоод тархи хордсон хүнд ийм мэтээр бодитой юм шиг санагддаг, харагддаг, үзэгддэг учраас хүмүүс маань энэ зүйлдээ төөрөлдөж маш их аюултай зүйлс хийдэг. Магадгүй өндөрт гарх, үсрэх, ганцаараа ярих, эсвэл түүнтэй зодолдох ч гэдэг юм уу ингээд гэр бүлийн хүмүүсээ гэмтээх мөн түүнчлэн өөртөө аюултай байдлуудыг үүсгэх эрсдэл гарч ирдэг.

Нийгэмд тулгараад удаж буй энэ асуудал улам залуужиж байна. Эмч хүнийхээ хувьд залууcд юуг анхааруулж, зөвлөх вэ? Магадгүй танаас зөвлөгөө, эмчилгээ авахыг хүссэн залуус байгаа байх.

Хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох.

Хувь хүний бууралт явагдаж бие хүний дампуурлаар төгсдөг гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. Дээрх асуудлууд танай гэр бүл болон таны ойр дотны хүнд илэрч байгаа бол манай Төгсун эмнэлгийн хамт олон таныг байгаагаар чинь хүлээн авч бүх хүч чадлаа дайчлан туслахад бэлэн байна.  

Ярилцсанд баярлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.175Gandi   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugaar vnu

202.126.89.175Зочин   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugar eder bhgvi yuu



Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.