ЖАГСААЛ: Өнгө аяс хаашаа эргэв


12-р сарын 8
7 цаг 23 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн дөрөв дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлж мөн Ерөнхий сайд,  ХЗДХ-ийн сайд нар төв талбайд гарч ирж иргэдтэй уулзсан.  Жагсаалын дөрөв дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолой, төрийн түшээдийн иргэдэд хандан хэлсэн тайлбарыг тоймлон хүргэж байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий

Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй. 

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ.  

Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна гэв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хэдэн жүжигчид гарч ирээд шууд нэрийн хэл гээд байгаа. Би хараагүй шүү дээ

"Жагсагчид маргааш 12 цаг гэхэд нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарла гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр, гэмт хэрэг үйлдсэнд тооцож, тэр, энэ гэж зарлах боломжгүй. Шууд хүний нэр заагаад энэ гэм буруутай хүн зогсож байна аа гээд хэдүүлээ ингээд үн яллаж болох уу.  Өөрөө шүүх биш. Гадаа байгаа хүмүүст бид нар ийм ойлголт өгснөөс болоод хүмүүс бухимдаад байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтай 20, 30 хүн байгаа л гэж байна. Би жишээлбэл шалгаагүй, хараагүй. Нүүрс зөөж байхыг нь хараагүй байж шууд таамгаар энэ хүмүүс гээд авчраад, гаргаж ирээд буудаж болохгүй биз дээ.  Хэдэн жүжигчид гарч ирээд л шууд чи нэрийг нь хэл гээд байгаа байхгүй юу. Би хараагүй шүү дээ. 

Засгийн газар бол хохирогчийн зүгээр 5-6 мэдээллийг ил болгож өгөөрэй гэж хүссэн. Түүнчлэн энэ асуудалтай холбоотой алба хаагчдын мэдээллийг ил болгож өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Нүүрсний гэх хэрэг дээр дөрвөн эрүүгийн хэрэг үүссэн гэж ойлгосон. 

Түүнчлэн энэ мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг дуудаж, мэдүүлэг авмаар байна. Тэгэхгүй бол 40 их наяд ам.долларын өртөг бүхий нүүрсийг үнэгүй гаргачихсан юм шиг ойлгоод байна. Тиймээс хуулийн байгууллагууд тоо, мэдээллээ тулгах шаардлагатай байна. Шаардлагатай бол ажлын хэсгээ ЦЕГ-ын Сүлд чуулга дээр байрлуулах боломжтой" гэв. 

Таньдаг жүжиг яваад байна шүү дээ. Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон

ИРГЭД:  Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон.  Тэр жагсаал чинь яг ингэж явсан. Ингэж гарч ирээд л замхарчихсан. Одоо сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд ярьлаа. 30 хоногийн дотор эд нар хангалттай өөр мэдээлэл сэвээд алга болно. Надад лав саяны үйл явдал зохион байгуулалттай явагдсан юм шиг мэдрэмж төрж байна. Шударга байя, нүүрсний хулгайчдынхаа нэрийг зарла гэсэн болохоос ийм бөөрөнхий юм сонсмооргүй байна. 

Ер нь бол таньдаг  жүжиг яваад байна шүү дээ. Бид нар зун яг ийм зүйл харсан шүү дээ. Сая иргэдийг төлөөлж гарч байгаа хүмүүс нь угаасаа нэг суганы үснүүд нь л гарч байна. Одоо тэнд гарч ирэнгүүт нь Х.Нямбаатар нь үг зааж өгөөд байгаа байхгүй юу. Шивнээд л. Тэгэнгүүт өө тэгэхгүй, ингэхгүй гэж яриад л. Энд ирсэн зуу, зуун хүмүүсийн итгэлийг алдаж байгаа байхгүй юу энэ хүмүүс.  Гарч ирээд сая тодорхой юм юу ч ярьсангүй. Энэ дунд ойлгосон хүн ганц ч байхгүй. Юу ч ойлгоогүй. 

Өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга

Бид нарын өнөөдөр мэдээд байгаа 40 их наяд гэдэг бол бид нарын санаанд багтахгүй тоо. Бид нарт ил гараагүй хэчнээн газрын баялагийг цаагуураа яаж зарсан юм бэ.  Бид нар мэдэхгүй шүү дээ. Урьд нь тэмцээд, тэмцээд төр засаг бахь байдгаараа байна. Би хоёр хүүхдээ гадагшаа явуулж амьдруулдаг. Би ээж хүний хувьд үр хүүхэдтэйгээ эх орондоо цуг л амьдармаар байна шүү дээ. Ард түмний амьдрал маш хэцүү болчихоод байна. Гэтэл өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга. Ямар ч амьдруулах нөхцөл алга. Харин залуучуудыг өөрсдийнхөө төлөө өөрсдөө гарч ирээд тэмцэж байгаад баярлаж байна. 

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил нь

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил. Цөлмөөд дуусчихсан. Ямар ч чадамжгүй засгийн газар, УИХ-ыг тараах л хэрэгтэй.  Хулгайчдыг хулгайчдаар солино гэж байхгүй. Хулгайч хулгайчаа барина гэж байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавантолгойд машин явуулдаг хулгайч шүү дээ. Таван толгойд машин явуулдан хулгайч.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ одоо боль. Наад шударга ёс гэдэг үгээ битгий амнаасаа унагаа. Наад үгийг чинь сонсохоор миний бөгс улайж байна. Монголын ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ гарч ирээд жагсаад эд нарыг хариуцлагыг нь хүлээлгэе.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.21.107.65talbai deerees zailaarai   • 2022, 12 сарын 8. 8 цаг 32 минут

dandaa hulsnii jagsagch nar yu medehgui bolovsrolgui huulin medleg ogt bhgui yumnuud baina yamar saindaa alia salbadaigaar udirduulj bhav de kk.shuuhiin shiidver garaagui bhad hunigem buruutai gej zarladag huuli haana ch bhgui.tiim hemjeenii nuurs garsan gedeg chtodorhoigui..hudlaa too helj malnuudiig turhirsan dorjhandiig sain shalga heregtei.dorjhandaas asuu l daa.NAM ZASAG UUND YAMAR CH HAMAAGUI SHUU!!!



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.