Б.Батбилэг: 9 жилийн өмнө эхлүүлсэн мөрөөдлөө биелүүлж, Эверестийн оргилд нар тусахыг авч чадсан...


12-р сарын 9
14 цаг 09 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа дэлхийн дээвэр Эверестийн оргилд нар тусах агшинг гэрэл зурагт буулгах мөрөөдлөө биелүүлээд ирсэн гэрэл зурагчин, аялагч Б.Батбилэгийг онцоллоо. Тэр “Chuu Chuu travel” гэх аяллын компани ажиллуулдаг бөгөөд хоббигоо ажил болгож чадсан адтай нэгэн юм.

-Сайн байна уу? Юун түрүүнд зорилгоо биелүүлж, дэлхийн дээврийн зургийг гайхалтай авч, мөрөөдлийн аяллаа хийгээд ирсэнд баяр хүргэе. Хэр урт аялал байв?

-Есөн жилийн өмнө, манай “Жак тур” гээд аяллын клубийнхэн ярилцаж суугаад дэлхийн газрын зураг гаргаж ирээд л анх Эверест рүү явах зорилгоо тавьсан. Дэлхийг танихын тулд эхлээд эх орноо судлах хэрэгтэй гэдэг шүү дээ. Эх орноороо есөн жил ерөнхийдөө аялаад бас яг есөн жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлээд ирлээ. Зорилгоо биелүүлэх гэж манай аяллынхан 11 дүгээр сарын 10-наас 12 сарын 3 хүртэл 23 хоногийн хугацаатай яваад ирсэн. Уулын алхалтын хувьд бид 14 өдөр алхсан. Хамгийн дээд талын өндөр нь гэхэд 5670м орчим дээр гарсан. Эверестийн оройг арай ахиу харахын тулд улам дээшээ явсан. Далайн төвшнөөс ярих юм бол хамгийн доод тал нь 400м орчим дээр буугаад л хамгийн дээд тал нь 5670м дээр гараад ирсэн. Аяллын хамгийн гоё хэсэг нь Эверест дээр хамгийн сүүлийн нарны туяа тусахыг харах, тэрийг гэрэл зурагт буулгах.

-Мөрөөдөлдөө хүрэх мэдрэмж ямар байсан бэ?

-Мөрөөдлөө биелүүлээд тухайн үед “Өө новш гэж” гээд л... Ийм гоё байдаг юм уу тэ. Ерөнхийдөө огшоод л гоё байсан даа. 

-Аяллын багт тань АНУ, Солонгос зэрэг улсаас хүмүүс багтсан байсан?

-Анх удаа гадаад аялал зарласан нь Эверест аялал байлаа. Манайх есөн хүний бүрэлдэхүүнтэй. Надтай нийлээд есөн хүн явсан. Таван эрэгтэй дөрвөн эмэгтэй явсан. Монгол хүмүүс. Америкаас ирсэн хүнтэй бол Катмандуд очоод танилцсан байхгүй юу. Катманду чинь Непалийн нийслэл шүү дээ тэ, тэнд очиж танилцсан. Солонгосын багийнхаа охинтой болохоор Инчеон дээр уулзаад тэгээд цаашаа хамт нэг онгоцоор явсан.

-Уулын алхалт хийхэд хэр хэцүү байв? Учирсан саад бэрхшээлээсээ хуваалцаач...

-Арван хэд хоног хэрэглэх бүх хэрэглэл юмнуудаа өөрөө үүрээд явж байгаа байхгүй юу. Наана нь тийм цүнхтэй бэлтгэл хийгээгүй юм байна лээ би өөрөө.  Эхний өдөр бол нуруу будаа болчихсон. Гар дэлгэгдэхгүй. Эхний өдөр үнэхээр хүнд байсан. Цүнхэнд байгаа бүх юмаа үзээд явж байхад 00-ын цааснаас авхуулаад л бараг тал байсан ч болох байж гээд цүнхэнд байгаа бүх юмаа үзэн ядна. Тэгсэн мөртлөө орой нь бүгдийг нь дэлгээд хэрэглэдэг.

Зам нь хэцүү. Уг нь засмал зам юм. Тэр нарийхан нэг урсгалтай зам дээр явган хүн, трактор, том машин ч явж байгаа юм. Яаж ийж байгаад зөрөөд л гарчихна машинтайгаа. Үнэхээр сонирхолтой. Ерөнхийдөө дэлхийн хамгийн урт галзуу хулганы зам байж ч магадгүй байх. Бидэнд бол тэгж л санагдсан. Маш эрсдэлтэй. Жоохон жолоо алдахад л доошоо унаад машин лааз болохоор. Тэр нь  аймшигтай л байсан.

Аяллын хугацаанд нэг  аюултай юм болсон. Бид Choyu гээд 8100 гаруй метртэй уулын мөсөн голоор гараад явж байсан. Дээшээ өгсөж байсан чинь дээрээс чулуу нурж ирээд, яг бидний дундуур өнхөрсөн. Чулуу чинь чигээрээ өнхрөхгүй шүү дээ.  Хоёр тийшээ далбилзаад л яг бидний дундуур гараад явсан. Аймаар байсан. Уг нь, хурдан болоод өнгөрч байгаа байхгүй юу. Тэр хооронд л есөн шидийн юм бодогдож байгаа юм чинь. Тэгээд л чулуу хажуугаар гараад өнгөрсөн чинь бөөн баяр болоод л. Хамгийн түрүүнд дээр гарсан хүн маань орилоод. "Өө гарчихлаа" гээд орилохоор нь бүгдээрээ  чшш, чшш дахиад чулуу нурчихвал гээд. Бидний хувьд азтай явсан. Тэнд осол аваар гарснаас болоод ажиллахаа больчихсон гүүр, замууд байдаг юм байна лээ.  Ачаатай илжиг, үхэртэй зөрөхдөө уулын замыхаа өндөр талыг барьж зогсохгүй бол  уулынхаа уруу талдаа санаандгүй зураг, бичлэг авч байгаад илжгэнд мөргүүлээд  унаад амь эрсэдсэн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд зөндөө байдаг юм байна лээ.

-14 хоног туулсан зам хэдэн км байсан бэ?

-Бидний яг нийт алхалтын км бол 200 орчим. Гэхдээ өндрийн нөлөөлөл гэдэг юмнаас хамгийн их айж байсан. Тэрнээс бол ядрахаас ч юм уу айгаагүй. Өндрийн нөлөөллийн эм өгөөд эхлээд толгой өвдөөд эхлэх юм бол талыг уу. Тэгээд толгой зүгээр болохгүй бол бүтнийг уу. Бүтнийг уугаад нэмэргүй бол уулнаас буцаад буу гэдэг дүрэмтэй. Би бараг бусдаасаа хамгийн түрүүлж өндрийн нөлөөлөлд нь орсон. Эмээ таллаж ууж байгаад л маргаашаас нь бүтнээр уугаад. Тэгээд хоёр өдөр өвдөөд л зүгээр болчихсон. Аяллын багт эмч явсан нь их түшигтэй байсан.

-Аяллынхаа туршид Эверестийн оргилоос өөр  харж биширч явсан зүйл юу байв?

-Гоё ш дээ. 4000 метрээс доош  байгаль нь нов ногоон. Естой  Avatar, Lord of the Rings дээр гардаг шиг байгаль угтаж байгаа юм чинь. Тэр байгалийг хараад ангайгаад л хөөх ийм юман дотор явсаар байгаад ирэх юм байхдаа гэсэн төсөөлөл байсан.  4000 метрээс дээш яг  манай баруун таван аймаг шиг, Алтай Таван богдын хэсэг шиг зундаа ногоордоггүй шар, хад асгатай байдаг  шиг л болдог юм байна лээ. Мөн дэлхийн хамгийн өндөрт оршдог Гокио гээд нуур байдаг юм байна лээ. 4800 метрийн өндөрт байдаг. Тэр нууранд орж сэллээ. Тэр бас аймаар сонин байлаа. Ер нь бол ороход хориотой гээд. Хүйтэн болохоор өмнө нь орж байсан хүн шөрмөс нь татаад өнгөрчихсөн гээд хориотой байдаг юм байна лээ. Бид нэлээн наагуур орж очоод нууцаар ору үзсэн.

-Та ер нь яагаад гэрэл зурагт дурлах болсон юм бэ?

-Yahoo messenger  ашигладаг байсан шдээ тэ, тэр үед статус дээрээ манай арван жилийн ангийн хүүхэд зүгээр суухаар зураг үз гээд гарч ирээд байсан байхгүй юу. Дараад орсон чинь “Монголын Фликрс” гээд групп байдаг юм байна гэдгийг мэдээл. Монголчууд бас мундаг зураг авч болдог, чаддаг гэдгийг тэгэхэд мэдээгүй байсан. Сайт руу нь ороод Монгол зурагчдын зурагнуудыг хараад л "хөөх юу вэ монголчууд чинь ингэж зураг авдаг юм уу гээд за за би ч гэсэн одоо зураг авч эхлэхэд оройтоогүй юм байна" гээд л анх камер аваад.

Тэгэхэд “Тусгал” гээд клуб нээгдчихсэн байсан. Тусгал маань 12 жилийн настай групп байхгүй юу. Ерөнхийдөө нэн орчин үеийн хамгийн анхны гэрэл зургийн клуб гэж явдаг. Тусгалдаа ороод клубынхнаасаа суралцаад л ер нь гэрэл зурагт орсон доо. Гэрэл зургийн хувьд би чинь аяллын, байгалийн гэрэл зураг түлхүү авдаг.

-Нэг мөрөөдөл чинь биелчихлээ. Дараагийнх нь юу вэ?

-Мөрөөдлийнхөө аяллыг биелүүлчихлээ. Дараачийнхаа аяллыг туйлын туяа харах, зургийг нь авах гээд тодорхойлсон. Тэгэхээр бол туйлын туяа үзэх аялалдаа явах байх. "Үүл мэт хөвөн одно хүний амьдрал. Уул мэт мөнх оршино гэрэл зураг" гэдэг шүү дээ. Ерөнхийдөө бид юу хийж байсан, хэрхэн аж төрж байсныг баримтжуулж байгаа л зүйл л дээ. Байгалийн гэрэл зураг ч гэсэн тухайн үедээ ямар байсан, нар нь ямар байсан юм уул ус нь ямар байсан гээд бүгдээрээ л баримтжуулалт байхгүй юу. Тийм болохоор ирээдүйдээ үлдээж байгаа баримт л юм даа. Аялал бол амьдрал шүү дээ. Аяллаас л бүх амьдралынхаа урам зориг, бүх юмаа авдаг. Аялалгүй бол угаасаа амьдарч чадахгүй л байхдаа би.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.212.118.140зочин   • 2022, 12 сарын 9. 12 цаг 31 минут

Ууланд гарах өөрт нь тааламжтай байх бүгдэд бахархаар зүйл байх аа больсон. 1960 онд Монгол хүн анх гарсан. Олон хүн гарсан даа.Мөнгөтэй бол аялаж л бай.



Шинэ мэдээ

Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 10:33“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа7 сар 24. 10:29“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа7 сар 24. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 24. 9:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв7 сар 23. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 23. 8:57“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.