ИРГЭД: Үр дүн гартал жагсах болно


12-р сарын 9
7 цаг 24 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн тав дахь өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын тав дахь өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлог хүргэж байна.

ИРГЭД:

Хууль эрх зүйн сайд хүн ийм байж болохгүй ээ

Х.Нямбаатар сайд маань ингэж хэлсэн "Би нэрийг нь мэдэхгүй, би энд оролцох эрхгүй. Анх 48 их наяд төгрөг гэж ярьснаараа Т.Доржханд гишүүн хүмүүсээ мэдэж байгаа бол нэрлэг гэсэн. Уучлаарай хууль эрх зүйн сайд ийм байж болохгүй ээ. Нэрлээд гараад ирлээ гэхэд та юу хийх вэ? Хууль талаасаа юу хийх вэ? Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг юм. Би иргэн хүнийхээ хувьд таван хуулийг чангатгаад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааг сунгах. Хоёрдугаарт хилийн хоригийг уртасгаж сунгасан хөөн хэлэлцэх хугацаатай нь ижил хэмжээнд тавих. Тэр хүн арван жилийн хугацаагаара хэрэг нь хөөн хэлэлцэж байгаа бол 10 жил хилээр гарахгүй. Гэр бүлийн гишүүд, ойр дотны хэн ч бай. Гуравдугаарт гадаад болон дотоодынх нь дансыг нь гацааж түгжинэ гэж байгаа. Дөрөвдүээрт гадаадын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо харилцан холбоотой улсынхаа иргэний оффшор дахь мөнгийг улсынхаа төсөвт татдаг байхаар эрх зүйн зохицуулалт хийх. Тавдугаарт эд хөрөнгийг нь бүгдийг нь битүүмжлэх. Энэ таван зүйлийг хууль эрх зүйн орчиндоо бэлдэж оруулах хэрэгтэй гэж би Х.Нямбаатар сайдад иргэн хүнийхээ хувьд зөвлөмөөр байна.  

Яг эрх тэгш л баймаар байна

Залуучуудтайгаа нэгдээд гурав дахь өдрөө зогсож байна. Манайх чинь муухай улс орон шүү дээ. Хууль нь энгийн иргэндээ хатуу үйлчилдэг.  Яг эрх тэгш л баймаар байна.  Дээр сууж байгаа нөхдүүддээ ч гэсэн хууль нь үйлчилдэг баймаар байна.  Шударгаар нүүрсний хулгайчдын нэрсийг зарламаар байна. Тэгэхгүй гарч ирээд бараг хоёр, гурван сарын дараа шийдэгдэнэ гэх юм бол хулгай луйвруудаа өөрсдөө зохицуулаад л цэвэрхэн гарчих байх гэж бодож байна. Жагсаалыг үр дүнтэй болтол залуучуудтайгаа нэгдээд зогссоор байх болно. 

 

Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр

Луйвар, хулгай хийж байгаа хүмүүсийг одоо эхнээс нь бүгдийг нь зарламаар байна шүү дээ. Бүгдийнх нь ялыг нь өгдөг юм уу, эд хөрөнгийг нь хураадаг юм уу. Нэг бол одоо цаазын ялыг сэргээмээр байна. Цаазын ялыг сэргээж баялаг тонон дээрэмдээд байгаа ичих нүүргүй, эх орноо зарж байгаа, ард түмний боломжийг хулгайлж байгаа хүмүүсийг цаазалмаар байна. Тэгж цочроо өгөх хэрэгтэй. Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр. Таван халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Ерөнхийдөө эд нар тэр хулгайтайгаа өөрсдөө холилдчихсон болоод л арга саам хайгаад байна гэж бодож байна. Яаж зугаах вэ, яаж мултрах вэ гэдэг аргаа л хайгаад байна.  

Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод

Би хөдөө орон нутгаас жагсаалд оролцож байна. Эд нар өөрсдөө болохоор 2020 оны сонгуулиар хүчээ нэгтгэсэн. Ард түмэн яагаад хүчээ нэгтгэж болдоггүй юм. Хөдөө орон нутгаас ард түмнээ уриалж байна. Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод. Хүмүүс янз бүрээр ярьж байна. Засгийн газар огцор, УИХ тар гээд. Минийхээр бол хуулийн нөхцлөө өөрчилж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хуультай бол дээрдэнэ гэж байхгүй. Хөдөө хот гэлтгүй орон нутгийн амжиргаа ч муу байна. Дээдэх энэ хүмүүсийн хэдэн гар хөлүүд утсан хүүхэлдэйнүүд ч гэсэн орон нутгаар дүүрэн байгаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.182.19Иргэд   • 2022, 12 сарын 10. 22 цаг 54 минут

Акулуудыг нэрлүүл их хурлын гишүүнийх нь эрхээс түдгэлзүүлээд хариуцлага тооцоод хөрөнгий нь хураалгаад улсыг хохиролгүй болгуулах шүүү жагсаалын үр дүн бол

202.126.90.125Ард иргэл   • 2022, 12 сарын 9. 19 цаг 42 минут

Гол нь энэ ганхуяг хэлтсийн дарга гэх мэт жараахайнуудыг баривчилсан нэрээр нүүрсний хулгайг илрүүлсэн нэр зүүх гэж бна тэхээр их хурлын гишүүд мэтийн жинхэнэ том эздийг нь нэрлэж хариуцлана тооцож тэдгээр хүмүүсийн хулгайлсан нүүрсний дүнтэй тэнцэх хөрөнгө мөнгийг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх ажил хийж бж үр дүнд хүрэх юм шүүү засаг төр та биднийг хуурч бна

103.212.117.109Зочин   • 2022, 12 сарын 9. 8 цаг 00 минут

Жонхуугийн гар хөл Херо Баатарын дүү Качкарыг ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН-ий суудлаас зайлуулахгүй бол хулгайчдын хулгай АРГАА НАРИЙСГАНА. ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ БОЛНО ШҮҮ



Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв8 цаг 34 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 45 минутын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.