КАТАР-2022: Хорват дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээг нутагт нь буцаав


12-р сарын 10
12 цаг 31 минут

 

"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт ДАШТ-ий мөнгөн медаль Хорват болон дэлхийн 5 удаагийн аварга Бразилын хооронд өрнөж тэд өгөгдсөн цагтаа 1:1-ээр оноо тэнцэж, 11 метрийн торгуулийн /пенальт/ цохилтоор ялагчийг тодруулахад Хорватын шигшээ баг 4:2-оор хожиж ¼ шигшээд шалгарлаа.

Бразилчууд энэ ДАШТ-д ур чадвараар давамгайлан тэргүүлсээр шөвгийн наймд төвөггүй гарч ирсэн бөмбөг бөөрөнхий гэдгийг нотолж Хорватын хамгаалалтыг сэтэлж чадаагүй бөгөөд үндсэн цагаа дуустал аль ч тал нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсангүй.

Харин нэмэлт цаг сунгахад Бразилын довтлогчид Хорватын хамгаалагчдыг хэд хэд давсан ч хаалгач Ливаковичийг гэтэлж чадалгүй байсаар 105+1 дэх минутад Неймар тоглолтын эхний гоолыг оруулж Бразил тэргүүлж эхлэв. Тэрбээр шигшээ багтаа 77 дахь гоолоо оруулж домогт тоглогч Пелетэй тэнцлээ.

Энэ мөчид хорватчууд довтолгооны сэлгээ оруулж Мислав Оршич эхний хүрэлтээр дамжуулж Бруно Петкович 117 дахь минутад гоол оруулж тэнцүүлсэн юм.

Ингээд 2 баг пенальт цохихоор болсон. Хорватын хаалгач Доминик Ливакович торгуулийн эхний цохилтыг хааж Бразилчуудыг сандаргасан. Улмаар Хорватын шигшээ баг 4:2-оор 5 удаагийн дэлхийн аварга Бразилыг хожиж хагас шигшээд шалгарч, Неймар, Алиссон, Ричарлисон, Касемиру, Тиагу Силва тэргүүтэй шилдгүүд гэртээ харихаар боллоо.

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймд тунасан багуудын 2 дахь тоглолт өнгөрсөн /12.09/ шөнө Нидерланд - Аргентины шигшээ багуудын хооронд өрнөж хоёр баг 2:2-оор тэнцсэнээр, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад 4:3-аар дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг “Улбар шарууд”-ыг буулган  авч, ДАШТ-ий ¼ шигшээд шалгарлаа.  

Энэхүү тоглолтын 34 дэх минутад Науэл Молина /Nahuel Molina/ “Улбар шарууд” хаалганд гоол оруулж Аргентины шигшээ баг тэргүүлж эхэлсэн. Улмаар 73 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг Л.Месси /Lionel Messi/ амжилттай гоол болгож Аргентин тэргүүллээ баталгаажуулсан.

Харин 2 багийн тулааны 83 болон 90+11 минутад сэлгээгээр орж ирсэн Ваут Вегхорст /Wout Weghorst/ 2 гоол дараалан оруулснаар тоглолт тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялалтыг шийдвэрлэхэд Эмилиано Мартинез эхний 2 цохилтыг хамгаалж чадсанаар аргентинчууд 4:3-аар хожиж ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.