
Япон улс Их Британи болон Италитай хамтран 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх болсон тухай Reuters, Kyodo News агентлагууд мэдээлэв.
Талууд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ "сөнөөгч онгоц хөгжүүлэх энэхүү хөтөлбөрөөр дамжуулан гурван тал урт хугацаанд харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ" гээд олон улсын түвшинд улс орнуудын аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед цэрэг армийн чадавхи болон зэвсэг технологийн дэвшлийг хурдасгахад эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой хэмээн цохон тэмдэглэжээ.
Ингэснээр Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа батлан хамгаалахын томоохон техник хэрэгслийн чиглэлээр АНУ-аас өөр улстай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр болж буй нь энэ болохыг Reuters агентлаг онцлов.
Энэхүү төслийн хүрээнд бүтээх шинэ үеийн сөнөөгч онгоц 2035 он гэхэд бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа юм. Түүнчлэн Япон улс өөрийгөө хамгаалах агаарын хүчний одоо ашиглаж буй F2 сөнөөгч онгоцыг халж 100 тооны шинэ сөнөөгч онгоцоор баазаа шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байгаа аж.
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих