БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв


12-р сарын 12
7 цаг 20 минут

Ойрын өдрүүдэд цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжсэнээр ирэх оноос иргэдийн орлогоос хамаарч 10-20 хувийн татвар авна авахаар тусгагдаад байгаа билээ. Тэгвэл иргэдийн дунд 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан, асуудал дагуулаад буй ойлгомжгүй тухайн иргэний дансаар дамжсан орлого, зарлагаас хамаарч татвар авна гэх хэд хэдэн асуултуудын талаар холбогдох албаны эх сурвалжуудын байр суурийг тоймлон хүргэе.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  иргэдийн дунд ойлгомжгүй асуулт болоод байсан  2023 оны 1 сарын 1-нээс хувь хүний данс руу 10 сая төгрөг орсон бол 10%-н татвар, 15-с дээш бол 20% татвар авна гэнэ. Энэ юу болоод байнаа таминээ. Ийм хууль бас гарсан юм уу?

 

Гэх асуудал дээр өөрийн олон нийтийн сүлжээгээр маш товчоор

“Энэ бол худлаа мэдээлэл. Худлаа мэдээлэл тарааж иргэдийг бухимдуулах шаардлагагүй”

гэсэн хариултыг өгч үгүйсгэв.

 Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

 " Ирэх оны төсөв арван нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Төсвийн онцлог нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж чадсан гэж харж байна. Ирэх 2023 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 19.7 их наяд төгрөг, үүнээс татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 26.1 хувиар нэмэгдсэн.  

2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй.

Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэв.

 

 

Засгийн газар

 Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ. 

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол манай улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байдаг аж.  

Тэгэхээр иргэдийн дунд ойлгомжгүй асуултын тэмдэг болоод байсан хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөд хувь хүний банкны дансаар дамжсан орлого, гүйлгээнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй мөн энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 14 минут

Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жишээлбэл хувьцаа эзэмшилийн ашиш орно гэж ойлгох уу

192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 10 минут

21-р зүйлийн 210-н 1 дэхь заалтыг сайн уншдаа. Авахаар заалт байна гэж ойлгогдлоо

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 12. 8 цаг 15 минут

Зориуд мушгисан бололтой. Санаа амарлаа



Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв8 цаг 14 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна8 цаг 17 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв8 цаг 20 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо8 цаг 25 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 цаг 30 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.