Өвлийн тэргүүн сарын цагаагчин гахай сарын долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр
Аргын тооллын 12 дугаар сарын 13. Ангараг гараг. Билгийн тооллын 20.
Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08 цаг 33 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Ан гөрөө хийх мал адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулган, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна
Сэтгэгдэл бичих