Түүхэн товчоон: Уйгур


12-р сарын 13
8 цаг 37 минут

Төв Ази, Монгол оронд нутаглаж байсан эртний түрэг хэлт нүүдэлчин аймаг 

Токуз огузын гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхдээ Жувейн, уйгурууд Хархорумын Орхон голын хөвөөнд эртнээс нутаглаж Буку ханыг хүртэл таван зуун оныг үдсэн, Туул, Сэлэнгийн завсарт байдаг довноос шидтэй хүүхдүүд төрсөн, тэднийг нэг Буку-г хан сууринд залсан домгийг дурдсан. Ж.Маркварт 1912 онд Уйгурын домгийн Буку-г бодит хүн, Харбалгасын бичээст гардаг хаан мөн гэсэн. П.Пеллио 1930 онд Buku бол Bügü нэрийн хувилбар юм гэжээ. Уйгурын түүхэнд Бөгү (Бёгю) нэртэй хаан тус улсыг 759 оноос эхлэн хорин жил захирсан гэж гардаг. Судрын чуулганд бас Уйгурын түүх бий. Уйгур улсад байдаг нэг том уулын хажууд нэг газар 10, нөгөө газарт 9 гол байдаг. Арван голоор нутаглагчдыг Он-уйгур, есөн голоор нутаглагчдыг Токуз-уйгур гэдэг, тэдний ураг зуугаад жил хаанчилсан гэжээ. Вэй улсын судрын 103-р бүлэгт Хүннүгийн шаньюй үзэсгэлэнт хоёр охиноо нутгийнхаа хойд хэсэгт хүн амьтангүй газарт суулгасан. Нэг охин нь чонотой гэрлэж хүү төрүүлсэн ба хожим түүний ураг олширсон. Энэ улсын хүн ард чоно улихтай адил урт үргэлжилсэн дуу дуулах дуртай гэж бий. Зарим нь уйгур хаадын эмэг эх Хүннүгийн шаньюйн охиноос гаралтай гэж ярилцдаг тухай дурджээ. Уйгур аймаг эртнээс Токуз огуз аймгууд дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн. Жужаны үед холбогдох эртний хятад бичгийн сурвалжид өндөр тэрэгтэнд Юаньхэ (Юаньгэ, 袁紇 < *wən-γət) овог байгаа нь Уйгурын тухай анх дурдсан хэрэг. Хятадын Сүй улсын (581-618) үед Вэйхэ (韋紇 < wuj-γət эсвэл *ui-γət) гэж нэрлэх болжээ. Тангийн үед (618-906) Хуйхэ (迴紇 < γuɑi-γət) гэж нэрлэх болжээ. Дуло (Туул) голын ард Пугу, Тунло, Вэйгэ (Уйгур), Баегу, Фуло, Мэнчэнь, Туругэ, Сыцзе, Хунь, Хусэ зэрэг овог, аймаг нутагладаг, нийт бараг хоёр түм цэрэгтэй гэж Сүй улсын түүхэнд дурдсан байдаг. Тан улсын хуучин сударт Удэ (618-626)-гийн эхэн хүрэхэд Сеяньто, Циби, Хуйхэ, Дубо, Гулигань, Доланьгэ, Пугу, Баегу, Тунло, Хунь, Сыцзе, Хусэ, Си (Кумоси), Аде, Байси байсан, говийн араар тархжээ гэж тэмдэглэжээ.
    VIII зууны үеийн уйгурын гэрэлт хөшөөний бичээст “Он Уйгур, Секиз Огуз” гэж бий. Секиз огуз гэдэг нь Уйгурын хожуу хаант улс байгуулагдсаны дараа Огузын бүрэлдэхүүнээс уйгурууд тусгаарлаж дангаар Он Уйгур гэж нэрлэгдэх болсонтой холбоотой. Түүх сурвалжид өгүүлснээр Уйгур аймаг 9 овгоос бүрэлдэнэ. Тан улсын хуучин сударт: Уйгурыг Тан улсын Кайюаний үед (713-741 он) аажмаар хүчирхэгжсэн, Өтүкэн ууланд хоргоддог, өмнө зүг Сичэн хүртэл 1700 ли зайтай, Сичэн бол Ханьгийн үеийн Гаоцюэ бэхлэлт юм. Уйгурт нэг – Яглакар, хоёр – Утургар, гурав – Күрэбир, дөрөв – Могэсици, тав – Ауцзэ, зургаа – Хасар/Хазар, долоо – Хувасу, найм – Ябуткар, ес – Аябир бий гэжээ. Уйгурын гэрэлт хөшөөдийн бичээсээр Уйгур эртнээс Сэлэнгэ, Орхоны савд, Өтүкэн, Өгрэсийн дунд суусаар ирсэн тухай өгүүлдэг.
    839 оны үед хурцадсан дотоодын хямралын улмаас Уйгурын сайд Гюелоу (Цзюэлоу) 839 онд Шато аймгийн цэргийг дагуулж Са тегин хааныг алж Хэса тегинийг хаан болгов. Эдиз аймгийн эзэн Гюйлу мохэ (Цзюйлу мохэ) Киргизтэй нэгдэж 1 буман цэрэг дагуулж Гюелоу, хаан нарыг довтолж алаад ордонг шатаав. Хааны ургийн Пан тегинийг Сачжи сайд авч 15 овог дагуулан Куча руу нүүв. Эзний гол Алаша руу хэсэг уйгур нарыг Яглакар овгийн яззгууртан толгойлж нүүж очжээ. Үлдсэн 13 овог, зуугаад мянган хүн Уцзе (Өгэ) хааныг дагаж Цагаан хэрмийн ард Хөх хот, Цахар хавиар суух болжээ. Энэ уйгуруудыг 848 он хүртэл Өгэ хаан захирч байв. Түүнийг үхсэний дараа эл бүлэг уйгурууд Ганьчжоу руу зугтаж очжээ. Хожим эдгээр уйгурууд 860-900 оны үед Ганьчжоугийн Уйгурын хант улс байгуулж 1028-1036 онд Тангудад эзлэгдэх хүртэл оршин тогтнож байжээ. 840 оны орчим Куча руу нүүсэн Пан тегиний зуугаад мянган хүнтэй уйгурууд бараг тэр даруй бэсрэг хант улс байгуулжээ. Кучагийн хант улсыг 866 оны орчим Турфан, Бешбалыкт нүүж ирсэн 200-аад мянган хүнтэй Буку Чиний токуз огузууд эзлэн авсан гэдэг. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Вэй улсын судар (хятад хэлээр)
Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судар (хятад хэлээр)
Сэлэнгийн (Могойн Шинэ ус) бичээс
Тариатын (Тэрх) бичээс
Тэсийн бичээс
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Pulleyblank E.G. Some Remarks on the Toquzoghuz Problem // Ural-Altaische Jahrbücher. Bd. XXVIII, Wiesbaden, 1956. тал 35-42
Hamilton J. Toquz-Oγuz et On-Uyγur // Journal Asiatique. Tom. CCL, Fasc. No1, Paris, 1962. тал 23-63
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв10 сар 17. 9:48Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна10 сар 17. 9:44ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив10 сар 17. 9:10Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй10 сар 17. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн10 сар 17. 8:54Үндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй10 сар 16. 15:45Х.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав10 сар 16. 15:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10 сар 16. 14:14Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна10 сар 16. 14:10Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа10 сар 16. 14:06УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ10 сар 16. 14:02“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо10 сар 16. 12:39Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй10 сар 16. 12:18Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа10 сар 16. 11:57“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ10 сар 16. 10:48Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй10 сар 16. 10:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.