Кристиано Роналдо:Дэлхийн аваргад Португал түрүүлэх нь миний мөрөөдөл байсан


12-р сарын 13
11 цаг 36 минут

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж буй энэ цаг үед Португалийн шигшээ багийн од, алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдог “Амжилтын түүх” буландаа онцоллоо. Мароккогийн багт 1:0 харьцаагаар ялагдаж, хагас шигшээд шалгарч чадаагүй тэрбээр “Миний мөрөөдөл дууслаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо 1985 оны хоёрдугаар сарын 05-нд төржээ. Тэрбээр 18 настайдаа Английн “Manchester United” багт 2003 онд элсэж, Английн цомын тэмцээнд түрүүлэхээс өмнө Португалын “Sporting CP”  багт хөлбөмбөг тоглодог байжээ. Энэ тоглолтоос хойш тэрбээр бүх л том тэмцээнүүдэд түрүүлэн шилдэг тоглогч гэдгээ бусдад харуулж, олон сая шүтэн бишрэгчтэй болсон билээ. Ийн 94 сая еврогийн гэрээ байгуулан Испанийн “Real Madrid” багт 2009 онд орсноор хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч байв. Дараа нь 2018 онд Италийн “Juventus”-тэй 100 сая еврогийн гэрээ байгуулан өөрийн өмнөх амжилтаа ахиулан ямар үнэ цэнтэй тамирчин болохоо батлан харуулсан билээ.

18 настайгаасаа хойш 800 гаруй гоол оруулжээ

Тэрбээр хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдэд оролцохдоо 800 гаруй гоол оруулжээ. Ингэхдээ хамгийн анхны олон улсын гоолоо “Евро-2004” тэмцээний үеэр оруулж Португалын багаа финалд авч үлдэж байсан түүхтэй. Үүнээс хойш удалгүй тэрбээр багийнхаа ахлагч болж 2015 онд Португалийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртсэн юм. Үүнээс нэг жилийн дараа “Euro 2016” тэмцээнд Португалын баг түрүүлж, Роналдо хамгийн олон гоол оруулсан тамирчдын хоёрдугаар байрт жагссан билээ.

Түүнийг “Forbes” сэтгүүл 2016, 2017 онд дэлхийн хамгийн өндөр  орлоготой тамирчнаар нэрлэсэн бол “Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгаруулсан байдаг. Учир нь тэрбээр өөрийн чадварыг нэг тэрбум ам.доллараар үнэлүүлж чадсан хамгийн өндөр орлоготой анхны хөлбөмбөгчин юм.

Хүүгээ дэмжигч ээж, аав түүний гол урам зориг

Роналдо айлын хамгийн бага хүүхэд, эхээс дөрвүүлээ. Түүний ээж тогооч. Аав нь хагас цагаар ажилладаг цэцэрлэгч мэргэжилтэй. Түүний бага нас тарчигхан амьдрал дунд өнгөрчээ. Гэсэн ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн долоон настайгаа хөлбөмбөг тоглож эхлэн, 12 настайдаа Португалын “Sporting CP” багтай гурван өдөр шүүхээр маргалдсаны эцэст 1500 еврогийн гэрээ байгуулжээ. Удалгүй нүүж залуучуудын спортын академид элсжээ. Ингэснээр Роналда хөлбөмбөгийн тамирчин болох чадвартайгаа 14 настай ухаарч, ээж нь зөвшөөрснөөр бүх цаг зав, амьдралаа хөлбөмбөгт зориулах болжээ. Зүрхний хагалгаанд орж байсан ч эмнэлгээс гараад удалгүй бэлтгэлээ үргэлжлүүлсэн нь Роналдог энэ спортод ямар их хайртайгийн илрэл юм. Мөн тэрбээр “Миний тамирчны амжилтад нөлөөлсөн, хамгийн чухал хүн бол аав минь” хэмээн ярьсан удаатай. Тэгэхээр ээж, аав нь хүүгийнхээ сонирхлыг дэмждэг байсан нь түүний амжилтад нөлөөлжээ.

"Эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь хамгийн том мөрөөдөл минь байлаа"

"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Португалийн шигшээ баг Африк тивийн Мароккогийн багт 1-0 харьцаагаар ялагдсан. Хагас шигшээд шалгарч чадаагүй Кристиано Роналдо ДАШТ-ийг нүдэндээ нулимстайгаар өндөрлүүлсэн юм.

Тэрбээр цахим хуудастаа "Португал улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх нь миний карьерын хамгийн том мөрөөдөл байсан. Би Португал болон олон улсын хэмжээний олон шагнал хүртсэн ч эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь хамгийн том мөрөөдөл минь байлаа.  Үүний төлөө л би тэмцсэн. Энэ мөрөөдлийнхөө төлөө  маш их тэмцсэн.Харамсалтай нь миний мөрөөдөл өчигдөр дууслаа.Португалийн төлөөх миний зүтгэл хоромхон зуур ч өөрчлөгдөөгүй гэдгийг та бүгдийг мэдээсэй гэж хүсэж байна. Би үргэлж бүх нийтийн зорилгын төлөө тэмцдэг байсан бөгөөд хамт олон, эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй" гэж бичжээ.

Б.ДОЛЖИНЖАВ

 Эх сурвалж:www.polit.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв6 цаг 11 минутын өмнө“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов8 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.