Ихэр гавьяатууд АНУ-д Монголын багаа дэмжжээ


12-р сарын 13
18 цаг 30 минут
Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Коралвиль хотод хоёр өдөр болж өчигдөр өндөрлөсөн. 1980-аад оны дунд үеээс 1990-ээд оны эхэн үе хүртэл Монголын чөлөөт бөхийн 74 кг-ын жинд олимп, тив дэлхийд эх орноо төлөөлж, дотооддоо зөвхөн хоорондоо л гол өрсөлдөгч мэт явсан, ихэр гавьяатууд Лодойн Эрхбаяр, Энхбаяр нар Сэм авгад Монголын бөхчүүдээ хоёр өдөр дэмжин суусан. Тэд хамтдаа насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд найм, “Интернациональ”, “Монгол говь” ОУТ-д 5 удаа түрүүлсэн байдаг. Гадаадын бусад олон улсын тэмцээнээс хүртсэн медалийн тоо ч олон.
1989 онд Швейцарийн Мартиньи хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Л.Энхбаяр оролцох байсан ч тэмцээний өмнөхөн бэлтгэлд дээр бэртэл авсан. Ингээд Л.Эрхбаяр нь тэмцээний цаг тулсан учраас ихрийнхээ паспортоор оронд нь Швейцарийг зорьж дэлхийн шилдгүүд дундаас хүрэл медальтай эх орондоо ирж байсан сонирхолтой, бахархалтай түүхийн эзэд.
Л.Эрхбаяр нэлээд хожуу дэлхийгээс медаль авчирснаас хойш 17 жилийн дараа буюу 2006 онд төрдөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат тамирчин болсон. Тэгвэл “Бээжин-1990” Азийн наадмын мөнгө, 1991 оны Азийн аваргын алт, 1989, 1992 оны хүрэл медальт Энхбаяр нь энэ жил улсын баяр наадмын өмнөхөн гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалгасан.
1964 оны алдарт луутнуудын томоохон төлөөлөл, Ховд аймгийн Дарви сумын харьяат, тэд Монгол үндэсний бөхийн түүхэнд хоёулаа улсын начин цолд хүрсэн ховор тохиолдол. Эрхбаяр 1989 оны улсын баяр наадмаар дархан аварга Д.Дамдингаар тав давж начин болсон. Тэгвэл хойтон жилийн наадмаар тэднийг тав дээр томчууд авалгүй хооронд нь тунааж Энхбаяр нь ахаараа давж улсын начин цолны эгнээнд багтаж байв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 57 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ9 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа9 цаг 17 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ9 цаг 26 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.