
Аргентин, Францын шигшээ багуудын хооронд өрнөсөн шувтаргын тоглолтын үеэр зургаан гоол орсноор “Катар-2022” нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо.
"Лусаил" цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тоглолтын үеэр хоёр багийн тамирчид эсрэг багийн хаалганд зургаан гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий нийт гоолын тоо 172-т хүрсэн байна. Энэ нь 1998, 2014 оны ДАШТ-үүдээс /171 гоол/ нэгээр илүү юм.
Хэдийгээр хэсгийн тоглолтын үеэр нэг ч гоол оруулахгүйгээр тэнцсэн зургаан тоглолт гарсан ч Испанийн шигшээ баг Коста-Рикаг 7-0 харьцаагаар, Английн баг Ираныг 6-2 харьцаагаар илүүрхсэн зэрэг тоглолтуудын дүнгээр ийнхүү шинэ амжилт тогтоожээ.
2026 оны ДАШТ-ээр өрсөлдөх багуудын тоог 48-д хүргэн нэмэгдүүлж, Олон улсын хөл бөмбөгийн холбооны шийдвэрээр багуудыг гурав, гурваар нь 16 хэсэгт юм уу дөрөв, дөрвөөр нь 12 хэсэгт хуваахаас хамааран хамгийн багадаа 80 тоглолт гарах тул гоолын дээд амжилт шинэчлэгдэх магадлал өндөр байна.
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа

Сэтгэгдэл бичих