
БНАСАУ-ын Сансар судлалын улсын байгууллага "тагнуулын хиймэл дагуул бүтээх эцсийн шатны чухал туршилтыг" хийв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснийг "Yonhap" агентлаг дамжуулсан байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, Пёньян хиймэл дагуулын зураг авах үзүүлэлтийг үнэлж, Өмнөдийн нийслэл Сөүл болон Инчон боомт хотын зургийг нийтэлжээ.
“Туршилтын явцад хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд өгөгдөл боловсруулах, дамжуулах хүчин чадал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталгаажуулсан" гэж KCNA-ийн мэдээнд дурджээ. БНАСАУ цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөж байгаа бололтой.
Туршилтыг ням гарагт "Сохэ" сансрын буудалд явуулж, камер болон өгөгдөл дамжуулах төхөөрөмжөөр тоноглосон хиймэл дагуулыг зөөгч пуужингаар 500 км-ийн өндөрт хөөргөжээ.
Facebook
Twitter
Youtube


Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ

Сэтгэгдэл бичих