Хятад улсын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, 4 тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудсанд мэдээлснээр, дурдсан хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон эзэлжээ. Эдгээр бүс нутагт 1-11 дүгээр сард 3 тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна.
Өвөлжилтийн оргил ачааллыг даван туулах эгзэгтэй цаг мөчид нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгаж байгааг Хятадын эрчим хүчний үндэсний газар онцолжээ. 12 дугаар сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.51 сая тонн байсан байна.
Эх сурвалж: Montsame.mn
Facebook
Twitter
Youtube


Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ

Сэтгэгдэл бичих
Монголоом ачсан нүүрс л биз