
Орон нутгийн цагаар 19-ний өдөр Оросын арми Украины нийслэл Киев болон бусад хотуудад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаарын цохилт өгсөн талаар Daily Guardian агентлаг мэдээлэв.
Киевийн цэргийн эрх баригчид Телеграмм платформоор дамжуулан мэдэгдэхдээ Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд урд шөнө нийслэл хотын дээгүүр ажиглагдсан ба заримыг нь устгасан гэж тус мэдээнд дурдсан байна. Киев хотын захирагч Олекси Кулева, энэ үеэр зарим нэг чухал дэд бүтэц эвдэрч сүйдэн хоёр хүн шархадсан гэв.
Энэхүү халдлага шөнийн цагаар болсон бөгөөд агаарын дайралтын дохио 2:00 цагийн орчимд дуугарч эхэлсэн байна. Дэлбэрэлт Киев хотын төвөөр тогтохгүй хотын ойролцоох бүсүүдэд ч хэд хэдэн удаа болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Сүүлийн үед Оросын армийн агаарын довтолгоо энэ мэтчилэн нар мандахаас өмнө буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнө дөлөөр, үүр цүүрээр болох нь элбэг ажиглагдах болжээ.
Украины Агаарын цэргийн хүчний зүгээс даваа гарагт мэдэгдсэнээр ОХУ-ын Азо тэнгисийн зүүн хэсгээс Украин руу чиглэн 35-аас доошгүй тооны өөрийгөө устгах чадвартай нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөөргөсний 30-ыг нь устгасан гэж цохон тэмдэглэсэн байна.
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих