Даян аварга Н.Батсуурь:Эх орон элэг нэгтнүүд маань надад маш их урам зориг өгдөг


12-р сарын 20
18 цаг 21 минут
Даян аварга Н.Батсуурийн ОХУ-ын сүмогийн холбооны хэвлэлийн албанд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Сүмо бөхийн 2019 оны дэлхийн аварга, жүдо бөхийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монголын үндэсний бөхийн даян аварга Намсрайжавын Батсуурь арванхоёрдугаар сарын эхээр Монголын бөхчүүдтэйгээ хамт “Хамтын нөхөрлөлийн цом” олон улсын тэмцээнд оролцсон. Монголын алдартай аварга залуу +115 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Тувагийн Айдын Монгушт ялагдсан бол багийн тэмцээнд (4х4) түрүүлж, цомын эзэн болсон. Шагнал гардуулах ёслолын дараа ОХУ-ын сүмогийн холбоо (ФСР)-ны хэвлэлийн алба түүнээс ярилцлага авчээ.
-Н.Батсуурь аа, "Хамтын нөхөрлөлийн цом"-ын тэмцээнд ганцаарчилсан төрөлд илүү амжилт үзүүлэхэд юу саад болсон бэ?
-Тэмцээн болохоос гурав хоногийн өмнө бэлтгэл дээр штанг өргөж байхдаа нуруугаа гэмтээсэн. Тиймээс бүрэн хүч чадлаа гаргаж барилдаж чадаагүй. Гэхдээ би хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан өрсөлдөгч бөхөө үнэлэх ёстой. Надтай барилдсан Айдын Монгуш бол их авьяастай тамирчин. Сүмо төдийгүй тувагийн үндэсний бөхөөр сайн барилддаг залуу.
-Монголын эрэгтэй баг Чеховын тэмцээнд гол цомыг хүртэхдээ эзэн орны багтай хэрхэн яаж барилдав?
-Оросын тамирчид сонирхогчдын сүмод сайн барилддаг ч манай баг ч бас хүчтэй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр түрүүтэй, нэг хүрэл медальт тамирчдаас бүрдсэн.
-Энэ тэмцээнээс өмнө хэзээ хамгийн сүүлд сүмогоор барилдсан бэ?
-2019 оны аравдугаар сард Японы Осака хотод болсон сүмогийн ДАШТ-д үнэмлэхүй жинд түрүүлж дэлхийн аварга болсон. Тэгэхдээ хагас шигшээд ОХУ-ын шилдэг бөх Эдуард Кудзоевыг ялж байсан. Үүний дараа сүмогийн тэмцээнд барилдаагүй ч “Хамтын нөхөрлөлийн цом”-д оролцохоос татгалзаж чадаагүй. Зохион байгуулагчид Монголын баг тамирчдыг тус тэмцээнд урьсаны дараа барилдахыг ихээр хүсч байв. Үүнээс гадна би Москвагийн “Улаан талбай”, Кремлийг эртнээс үзэхийг мөрөөддөг байсан.
-Та Монголын үндэсний бөхийн наадамдаа гурван удаа түрүүлсэн. Таныг эх оронд чинь маш ихээр хүндэлдэг. Үүний зэрэгцээ сүмо, жүдо, самбо бөхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан. Та аль спортод нь илүү дуртай вэ?
-Жүдогоор Азийн аварга шалгаруулах тэмцээн, самбоор ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, сүмогоор дэлхийн аварга болсон. Гэхдээ миний хувьд монгол үндэсний бөхдөө хамгийн их дуртай. Жилд ганц удаа болдог төрийн наадамдаа гурван удаа түрүүлээд байгаа. Монголын хамгийн нэр хүндтэй наадамд манай улсын хүчит 512 бөх барилддаг. Харин Чингис хааны ой тохиодог онцгой жилүүдэд 1024 хүчтэн зодоглодог. Бөхөд дуртай эх орон элэг нэгтнүүд маань надад маш их урам зориг өгдөг.
-Та томоохон тэмцээнд олон удаа оролцож байсан. Чеховт болсон "Хамтын нөхөрлөлийн цом"-ын тэмцээнийг зохион байгуулалтын талаар юу хэлэх вэ?
-"Хамтын нөхөрлөлийн цом" тэмцээний зохион байгуулалт гайхалтай. Бараг л сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг, бүр түүнээс ч илүү байж магадгүй.
-Таны гол ялалтууд хараахан гараагүй байна уу, эсвэл спортын замнал чинь дуусах дөхөж байна уу?
-Би дөнгөж 35 настай. Бүх зүйл миний өмнө байна. Надад өндөр амжилт үзүүлж, медалийн төлөө барилдах боломж байсаар байна.
Эх сурвалж: mglsport.com


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.183.163Зочин   • 2022, 12 сарын 22. 19 цаг 07 минут

Төрчихсөн аварга шүү. Гайхалтай бөх

66.181.183.163Зочин   • 2022, 12 сарын 22. 19 цаг 06 минут

Их спортод ийм амжилт үзүүлж байгаад нь Даян аварга Батсуурьт баяр хүргэж томоос том амжилт хүсье

192.82.77.107zochin   • 2022, 12 сарын 22. 18 цаг 45 минут

Ene sakhsuu,deerelkhuu nukhur tsaashaa bai.

202.126.90.28Зочин   • 2022, 12 сарын 22. 10 цаг 32 минут

Амжилт өөртөө итгэлтэй мундаг залуу шүү👍👌🙂

66.181.160.116Зочин   • 2022, 12 сарын 21. 4 цаг 48 минут

delhiin avraga bolson bol odoo ter h/baataraa uguuchee! ter sagsuu dolgorsurengiin huu geh met chini delhiin avraga boloogui shuu!



Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.