Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?


12-р сарын 21
6 цаг 40 минут

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлээд байгаа.

 Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж мэдүүлэг авч, мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Харин Х.Баттулга “...Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчхаад эргэж хэлнэ” гээд тогтоолд гарын үсэг зураагүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр гарсан.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Х.Баттулгыг БНСУ руу зугтсан гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх  олны шүүмжлэлд өртсөн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?

 

Тэгвэл уг асуудлын дараачаар АН-аас мэдэгдэл гаргаад байгаа. 

 Тус мэдэгдэлд

"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.

 

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоол батлагдсан байсан

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв.

Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ  гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" .

 Тэгвэл хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ?

14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.

2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

 

Эдгээр олон хөвөрсөн хоёр талын мэдээллээс олон нийт аль нь баталгаат, баталгаат бус мэдээлэл вэ гэдгийг шүүж тунгаахад тун ярвигтай бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Олон ойлгомжгүй асуудалд хамгийн баталгаат, үнэн зөв хариултыг олон нийтэд өгөх ёстой Авлигатай тэмцэх газар нүүрсний хэрэгтэй шууд ба шууд бусаар холбогдсон байж болзошгүй 17 хүнийг зарласнаас хойш Ерөнхийлөгч асан Х.Баттулга байцаалт өгсөн эсэх, яллагдагчаар татсан эсэх цаашлаад мөрдөгч түүнд хувийн баталгаа гаргаж явуулсан нь үнэн эсэх асуудал дээр ямарваа нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл мөн л дутуу дулимаг бөгөөд эцсийн дүндээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах хэрэгтэй гэдэг хариултыг өгсөн юм.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



1.146.54.217боорчи   • 2022, 12 сарын 31. 8 цаг 49 минут

тангад жонхууг алаач

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 21. 9 цаг 14 минут

Ялтан баттулга ирж жангаа **

103.229.121.216Зочин   • 2022, 12 сарын 21. 13 цаг 11 минут

хаха яг үнэн цадаж ханахгүй хар хорхой



Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 15 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 27 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 29 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 31 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 34 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 20 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 29 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 48 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 53 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 16 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 27 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 44 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.