Хятад, Австрали улсууд харилцаагаа сайжруулахыг хичээж байна


12-р сарын 23
10 цаг 04 минут
12-р сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн амбан захирагч Хурли, Ерөнхий сайд Албанизе нартай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж, харилцан баярын цахилгаан илгээжээ.
Мөн өдөр Хятад, Австралийн гадаад хэргийн сайд нар Бээжинд Хятад Австралийн гадаад харилцаа болон стратегийн 6 дахь удаагийн яриа хэлцэл хийж, хоёр орны харилцааг сайжруулах талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн Хятад, Австралийн харилцаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд нийцэж, харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байж, санал зөрөлдөөнөө сайтар хянасан байх ёстой гэдэгт хоёр тал санал нэгдэв.
Энэ бол Хятад, Австралийн харилцааг сайжруулах, хөгжүүлэх сүүлийн үеийн хамгийн тод хүчин чармайлт юм. Өнгөрсөн сард Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Албанезе нар Индонезийн Бали аралд уулзаж, хоёр орны харилцааг сайжруулах чиглэлийг тодорхойлсон бол энэ удаад Австралийн ГХЯ-ны сайд гурван жил гаруйн дараа Хятадад айлчилж, дөрвөн жил гаруй тасалдсан Хятад Австралийн дипломат болон стратегийн яриа хэлэлцээний механизмыг сэргээсэн нь хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх чухал алхам болов. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн Гадаад хэргийн сайд Хятадад айлчилж байгаа нь хоёр орны харилцааг тогтворжуулах шинэ алхам гэж “Австралийн санхүүгийн тойм” сонин тэмдэглэжээ.
Өнгөрсөн хэдэн жилд АНУ-ийн дэмжлэгтэйгээр Австралийн зарим улс төрчид Хятадтай харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагаа явуулах прагматик шугамаас татгалзаж, АНУ-ыг дагаж Хятад улсад дарамт үзүүлэх болсон. Хятадын харилцаа холбооны компаниудыг Австралийн 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцохыг хориглохоос эхлээд "Хятадын заналхийлэл" гэгчийг хөөрөгдөх, АНУ-ын "Энэтхэг Номхон далайн стратеги" гэгчтэй хамтран ажиллах, аюулгүй байдлын гурван талт түншлэлийн механизмд оролцох гэх мэтээр Австралийн зарим улс төрчдийн стратегийн алсын хараагүй буруу зан авир нь Хятад, Австралийн харилцаанд урьд өмнө байгаагүй хүндрэл учруулсан юм.
Харин энэ оны тавдугаар сард Австралийн Хөдөлмөрийн Нам засгийн эрхэнд гарсны дараа хоёр орны харилцааг сайжруулж, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Австралийн нийгмийн бүх давхарга ч шинэ засгийн газартаа Хятадтай харилцаагаа сайжруулахыг уриалсан бол үүнд Хятад улс нааштай хариу өгсөн.
Одоохон Хятад, Австралийн харилцаа сорилттой хэвээр байна. тиймд хоёр тал уг санаа зорилтоо эргэн харж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээгээр боломж болгож, удирдагчдын тохиролцсон чухал ойлголтуудыг хамтран хэрэгжүүлэх ёстой. Ямартай ч Хятад, Австралийн эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад тустай юм.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов6 цаг 41 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 53 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 58 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.