“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Хаянгаагийн Болор-Эрдэнэ ямар "идтэй" хүн бэ


12-р сарын 23
14 цаг 11 минут

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний нэг нь Хаянгаагийн Болор-Эрдэнэ. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү. Түүнийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хараат бус гишүүнээс томилоод хуулийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлсөн ч тухайн өдрөө буцаан томилж, 2022 он буюу өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. “Дорнод газар” ХХК-ийн захирал Х.Болор-Эрдэнээс өөр хүн хараат бус гишүүнээс ажиллаж чадахгүй байсан уу, эсвэл энэ хүн үнэхээр сайн ажилласан уу.

Түүний удирддаг “Дорнод газар” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчит компаниудын өндөр дүнтэй тендерт ордог, авдаг гэдгийг өмнө нь хэвлэлүүд хангалттай бичсэн.  У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед  "Дорнод газар" ХХК нь зөвхөн эрчим хүчний салбараас нэжгээд тендер авсан талаар хэвлэлүүд өнөөдөр ч хөнддөг.

ТУЗ-ийн хараат бус гишүүн ямар эрх, үүрэгтэй юм бэ?

Компанийн тухай хуулийн 79.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй: https://legalinfo.mn/mn/detail/310

79.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;

79.4.2.гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэжээ.  Тэр ч ямар байсан худалдан авах ажиллагааны талаарх  мэдээлэл авах, ямар нэг байдлаар оролцох эрхтэй хүн аж.

Компанийн ТУЗ хараат бус гишүүнтэй байхын ач холбогдол нь ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагыг эрх барьж байгаа намын зүгээс томилдог учраас шийдвэр гаргахдаа нэг талыг барих нь бий. Харин хараат бус гишүүд нь асуудлыг бие даасан байр сууринаас харж, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй гэж тайлбарладаг.

Мэргэжлийн гарын авлагад “ТУЗ-ийн ердийн гишүүд болон компанийн ашиг сонирхол зөрчилдөж болзошгүй тохиолдолд хараат бус гишүүдийн оролцоо маш чухал байдаг бөгөөд зах зээлд оролцогчдод тэдний эрх, ашиг сонирхол хамгаалагдаж байгаад нэмэлт баталгаа болж байдаг” хэмээн бичжээ. Харамсалтай нь, "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ТУЗ-ийн гишүүд болоод хараат бус гишүүд нь яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ. Яагаад өнөөдрийн байдалд хүргэв. Зөвхөн гүйцэтгэх удирдлагад яагаад бүх эрх мэдлийг төвлөрүүлэв гээд хариултгүй асуулт цөөнгүй бий.

Х.Болор-Эрдэнэ улстөрөөс ангид хүн мөн үү?

Тэрээр намтартаа 2000 онд Хүмүүнлэгийн ухааны сургуулийг герман хэл судлаачаар, тухайн ондоо Цагдаагийн академийг эрх зүйчээр төгссөн гэжээ.Хамтад нь сураад төгссөн бололтой. 2002 онд Германы Хамбург хотын маркетинг менежментийн сургуулийг- олон улсын маркетинг менежмент мэргэжлээр, 2003 онд Английн Лондонгийн коллежийг англи хэл судлаач мэргэжлээр төгссөн гэжээ. Гэтэл 2000-2001 онд мөрдөн байцаагч хийж явсан гэхээр жил дарааллаад улс алгасаар сураад мэргэжил эзэмшсэн болж таарч байгаа юм.

Эсвэл мэргэжил дээшлүүлснээ мэргэжил эзэмшсэн гэж андуурсан уу, ямартай ч их л авьяастай хүн юм. Ингэж боловсроод “Дорнод газар” компаниа байгуулж, удирдаад явж байгаад 2012-2015 онд  Төрийн өмчит “Монгол Росцветмет” компанийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллажээ. МАН-ын гишүүн ахтай түүнийг АН-ын Засгийн газар ийм хэмжээний эрх мэдэлтэй суудалд залсан нь гайхамшигтай боловсролыг нь үнэлснийх үү???  Ингэж хэлбэл та итгэх үү. Ахын кнопны ач гэдэг нь захын нэгэнд ч тодорхой. 2015 оноос тэрбээр өөрийн байгуулсан “Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэж.  2018 оноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн болжээ. 2020 онд бүрэн эрх нь дуусгавар болсон ч тэр өдрөөсөө ахиад хараат бус гишүүнээр томилогдоод өдгөөг хүрсэн аж. Ингэж ахин дахин томилж,  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д болоод гүйцэтгэх удирдлагад түүнээс өөр "хараат бусаар" хяналт тавиад ажиллачих хүн олдоогүй гэхээр үнэхээр харамсалтай юм. Түүнийг ийн “шат” дамжин гүйж байхад ах Х.Болорчулуун нь УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга өдгөө Засгийн газрын гишүүн гээд улстөрд нөлөөтэй нэгэн байсаар л...

 

“Дорнод газар” ХХК нь өндөг шиг өөгүй гэж үү?

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад “Дорнод газар” ХХК нь 2017 оны 03 дугаар сард бүртгүүлжээ. Мэдээллийг шүүж үзвэл энэ хүртэлх хугацаанд 67 тендерт оролцож, нийт 3 тэрбум 147 сая 738 мянга 172 төгрөгийн 10 тендерт шалгарчээ.

Эрчим хүчний салбарт 7, Хөдөө аж ахуйн салбарт 2, МХЕГ-ын нэг тендерийн ажлыг авчээ. Гэхдээ ажлуудаа өндөг шиг өөгүй гүйцэтгэсэн үү гэвэл үгүй. 2017 онд ТЭДС-гийн “Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник нийлүүлэх” тендерт шалгарсан ч тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байсан зэрэг асуудал бий. Мөн Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас шууд гэрээгээр их хэмжээний ажил авсан гэх мэдээлэл ч бий. Үүнийг тодруулж, дараагийн мэдээллээрээ хүргэе.

Ямартай ч “Дорнод газар” ХХК-ийн захирал Х.Болор-Эрдэнэ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д цалин горьдож суугаагүй нь лавтай. Үнэхээр эх орондоо хайртай хүн байгаад гүйцэтгэх удирдлагын булхайг илчлээд байсан уу гэвэл үгүй. Тэгвэл тэнд юу хийж суусан юм бол доо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.