Америкчуудын дундаж наслалт буурчээ


12-р сарын 23
16 цаг 54 минут

Америкчуудын дундаж наслалт сүүлийн 26 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсныг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тайлан мэдээлэл харууллаа.

Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс танилцуулсан хоёр шинэ тайланд дурдсанаар, 2021 онд нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 835.4-өөс 879.7-д хүрч, 5.3 хувиар өссөн байна.

 Ингэснээр 2020 онд 77 жилд хүрч буураад байсан америкчуудын дундаж наслалт хоёр дахь жилдээ дараалан буурснаар 76.4 жилд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.

Хэдийгээр өнгөрсөн онд дундаж наслалт 0.6 жилээр буурсан нь бага үзүүлэлт биш боловч 2019-2020 оны хооронд 1.8 жилээр буурсантай харьцуулахад доогуур байна.

Судлаачид дундаж наслалт буурсныг “COVID-19” халдвар болон мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоон үзүүлэлттэй холбон тайлбарлажээ.

Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт ойролцоо хувь хэмжээгээр буурсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 онд өмнөх оныхоос 0.7 жилээр буурч 74.2-т хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 0.6 жилээр бууран 79.3-т хүрчээ.

Арьс өнгө, үндэс угсааны хувьд ерөнхийдөө бүх бүлгийн нас баралтын түвшин өссөн байна. Харин нас баралтын тэргүүлэх 10 шалтгаан 2020 оныхоос нэг их өөрчлөгдөөгүй байна. Жагсаалтын эхэнд зүрхний өвчин дахин бичигдсэн бол хорт хавдар, “COVID-19” удаалжээ.

Энэ жагсаалтад цорын ганц өөрчлөлт гарсан нь элэгний архаг өвчин, элэгний хатуурал нас баралтын тэргүүлэх шалтгааны есдүгээрт орж, томуу, уушгины хатгалгаа байр ухарсан байна.

Тайланд дундаж наслалт буурахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйлээр “COVID-19”-ийг нэрлэжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн 2022 оны дөрөвдүгээр сарын тайлан мэдээллээр, АНУ-д 2021 онд уг халдварын улмаас ойролцоогоор 460 мянган хүн нас барсан байна.

Мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх нь дундаж наслалт буурах өөр нэгэн шалтгаан болжээ. 2021 онд 106 699 хүн буюу 100 мянган хүн ам тутамд 32.4 хүн ийм шалтгаанаар нас барсан бол 2020 онд 91 799 хүн нас барсан байна.  

Эх сурвалж: Montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 29 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 41 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 46 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 56 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 2 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 13 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 18 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.