Месси 2023 онд 7 дахь зочид буудлаа нээнэ


12-р сарын 26
8 цаг 30 минут

Аргентины хэвлэлүүд  "Месси “Ballon d'Or” буюу оны шилдэг хөлбөмбөгч болж, “Алтан бөмбөг” шагнал авах тоолондоо зочид буудлынхаа тоог нэмж байна" гээд “Мессигийн 7 дахь зочид буудал ирэх жил ашиглалтад орно. Месси бол хамгийн олон зочид буудал эзэмшдэг хөлбөмбөгчдийн нэг яах аргагүй мөн” хэмээн онцолжээ. Өнгөрсөн жил Месси хөлбөмбөгийн түүхэнд 7 “Алтан бөмбөг”-тэй анхны тамирчин болж нэрээ мөнхөлсөн билээ.

2017 онд зочид буудлын бизнест хөл тавьсан Месси нь MiM буюу Majestic i Messi нэртэй зочид буудлын сүлжээний бизнесийг амжилттай авч яваа ба өдгөө тэрээр зургаан зочид буудалтай аж.

Түүний энэхүү бизнес кино наадмаараа алдартай Испанийн Барселон хотоос баруун өмнөд хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэгт орших Ситжес хэмээх амралт, аялал жуулчлалын бүсэд анхны зочид буудлаа нээснээр эхэлсэн юм. Түүнээс хойш Месси Испанийн Ибиза, Майорка, Лерида хотод ээлж дараалан зочид буудлууд нээв.

Месси энэ жил 130 сая ам.долларын орлого олсон гэж "Forbes" сэтгүүл цохон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн түүний хөрөнгийн хэмжээ тодорхойгүй хэдий ч Месси өөрийн карьераа эхлүүлээд аль хэдийн 20 жилийн нүүрийг үзээд буй гэж тооцвол асар их хөрөнгөтэй болсон нь гарцаагүй хэмээн хэвлэлүүд өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ, Sun болон бусад хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 21-ний өдөр Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан мэдээлснээр, Мессигийн хөрөг бүхий 1000 песогийн мөнгөн дэвсгэрт гаргаж шигшээ багийнхаа түүхэн амжилтыг мөнхжүүлэх талаар яригдаж буй аж.

 

Эх сурвалж: Meail



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ1 цаг 24 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна1 цаг 27 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо1 цаг 30 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана1 цаг 37 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 55 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина7 цаг 17 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв7 цаг 24 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна7 цаг 31 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана7 цаг 36 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав7 цаг 39 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ7 цаг 52 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр7 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 3 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.