МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал


12-р сарын 31
6 цаг 30 минут

                                           

2022 он улиран одож монголчууд ирэх оноо тосон авахад хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өнгөрсөн жил манай ард түмний хувьд олон асуудлуудтай нүүр тулсан сорилт ихтэй 365 хоног шувтарч байна. Эдгээр өдрүүдэд болсон үйл явдлаас Toim.mn сайт онцлох 10 үйл явдлыг нэрлэн хүргэж байна. 

                         

10. 2022 оны онцлох 10 үйл явдлын 10-рт Монгол улс эх орондоо Азийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан үйл явдлыг нэрлэж байна. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн сагсанбөмбөгийн ордонг барьж, ашиглалтанд оруулан анхны олон улсын чанартай тэмцээнийг хүлээн авсан. Малайз, Тайланд, Вьетнам зэрэг азийн шилдэг баг оролцсон тус тэмцээнд Монгол Улсын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг амжилттай оролцож, нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай тоглолтыг үзүүлж, дараагийн шатанд шалгарсан юм.

9.   “Чингис хаан” музей".  "Чингис хаан" музей 2022.10.11-нд нээлтээ хийж, Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос тус музейд залсан юм. Ази тивд эхний 10-т багтах уг музейг 60 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр гурван жилийн хугацаанд барьж байгуулсан бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулах юм. Музей нийт 12 мянга орчим үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар аж. Эл музей нь 21 дүгээр зуунд Монголдоо хамгийн том соёлын бүтээн байгуулалт гэж нэрлэгдээд байна.

8. 2022 оны Нэгдүгээр сарын 25-нд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийгдсэн арга хэмжээг нэрлэж байна. Оюу толгойн Монгол Улсын Засгийн газарт ногдож байсан 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглэх батламжинд мөн энэ өдөр хоёр талаас гарын үсэг зурсан юм. Гүний уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилдээ багтан үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана. Ингэснээр Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж үлэмж нэмэгдэх юм. Тодруулбал,"Оюу толгой" компани $5 тэрбумын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ГУРАВ ДАХИН нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

7. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан давхар дээлтэй сайдын тоог 4-өөс илүүгүй байлгах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ердөө гурван жилийн настай байв. Үндсэн хуулийн манаач нь буюу Үндсэн хуулийн цэц нь Эрх баригчдын хүслийг гүйцэлдүүлсэн гэх шүүмжлэл өнөөдөр ч бий. Цэцийн шийдвэр эцсийнх тул 2022 онд УИХ Үндсэн хууль болоод Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр давхар дээлийг эсэргүүцэн жагсаж явсан хийгээд тэдний тэргүүнд “хашгирч” зогссон улс төрчид давхар дээл нөмөрч, МАН гурван жилийн дотор Үндсэн хуулийг 2 удаа баллуурдан засав. Оны сүүлийн өдрүүдэд МАН ахиад баллуур барин Үндсэн хуулийн хуудсыг эргүүлж эхлэв. Тогтолцооны өөрчлөлт хийж, сонгодог парламентын төлөө гэх сайхан үгс урсгаж, Зөвлөлдөх санал асуулгын зар түгээгээд буй.

6. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, шинэ сайд томилогдож, шинэ яамтай болов. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд, яамгүй тав нийт 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар боллоо. Ийнхүү шинээр 10 сайдыг томилсноос, яамгүй таван сайд Засгийн газрын бүтцэд ажиллахаар болов. Дан дээлтэй сайд нарын зангараг дутаад байна гэх шалтгаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13 давхар дээлтэй сайдтай болов.

5.  “Ажлаа хий” жагсаал. Залуучууд төв талбайд гаран жагсч улс төрчдийг “ажлаа хий” хэмээн шаардав. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулж, улс төрчдийн авлига хээл хахуулийг таслан зогсоож, хариуцлага нэхсэн энэ жагсаал 4-р сарын 7 нд эхэлж, 5 өдөр үргэлжлэв. Тус жагсаал ямартай ч хэт олонхдоо бардсан дүлий төрийн хаалгыг чанга гэгч нь тогшиж, анхааруулга өгсөн эхний дохио болов.

4. Төмөр замын бүтээн байгуулалт. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 233.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 16 жилийн дараа 2022 онд дуусав. Тус төмөр замыг барьснаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоотой гараад буй. Гэвч одоогоор энэ төмөр зам урд хөршийн хилтэй бүрэн холбогдоогүй байгаа буюу мухар төмөр зам гэгдэж, хилээр гарах нүүрс вагоноор биш автомашинаар экспортлогдож байна.

Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 8 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан нь энэ жилийн онцлох бүтээн байгуулалт байлаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж,дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх юм.

3. Хөгжлийн банкны хулгай. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тус банк хүнд байдалд орсныг зарлан, чанаргүй 25 зээлдэгч, тэдний авсан зээлийн хэмжээг зарлав. Удалгүй буюу 31-нд дахин 17 зээлдэгчийн нэрсийг зарласан. Ингээд тус банкны НЭГ ИХ НАЯД 873 ТЭРБУМ төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан нь ил болов. Нийт активынх нь 53 хувь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл гэдэг нь тодорхой болж, УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улс төрчид нэр холбогдов. 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа гэх мэдээлэл байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийн зарим нь зээлээ эргэн төлсөнөөс биш эрүүгийн болон бусад хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

2. “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла, хариуцлага тооц”  жагсаал. 12-р сарын 04-нд эхэлсэн уг жагсаал олон нийтийн бухимдлыг тулгаж, төрийн ордны хаалгаар нэвтрэхэд хүрэв. Улмаар онцгой байдал зарлах хэмжээнд яригдсан. Энэ жагсаалд оролцогсод -30 хэмийн хүйтэнд төв талбай дээр хонож, нүцгэлж, тэмцлээ илэрхийлсэн. Гэсэн ч улс төрчдийн нөлөө орсон гэх асуудлаар намжив. Нийт 17 хоног үргэлжилсэн тус жагсаалыг эрх баригчид эрүүл мэндийн байгууллагыг өмнөө барин цагдаагийн байгууллагаар албадан тараалгаад байна. Жагсагчдын зүгээс анх тавьсан нэрс зарлах, Эрүүгийн хуулийг өөрчлөх, Нийтийн сонсгол зохион байгуулах гэх зэрэг зарим шаардлагадаа хариу авч чадсан гэж байгаа ч энэ нь үнэхээр жагсагчдын хүсэл мөн байсан уу гэх асуулт хариултгүй хэвээр байна.

1. “Нүүрсний хулгай”. Монгол улс сүүлийн 20 орчим жил эдийн засгийн маш том боломжоо алдсан нь ил болов. Энэ боломжийг үе үеийн улс төрчид, түүний хамаарал бүхий этгээдүүд хулгайлсан бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа хохирлыг 44 их наяд төгрөг гэж тооцоолов. Жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар 30 хоногийн хугацаанд шуурхай ажиллаж хулгайчдын нэрсийг зарлахаа мэдэгдсэн бөгөөд одоогоор шууд болон шууд бус байдлаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ зарласнаас 7 нь УИХ-ын гишүүн байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар нүүрсний хулгайтай холбогдсон улс төрчид би хамаагүй гэж өөрсдийгөө хамгаалсаар байна.

        



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



127.0.0.145.12.56.222   • 2023, 3 сарын 30. 17 цаг 58 минут

sdf asda

127.0.0.145.12.56.23   • 2023, 3 сарын 30. 17 цаг 58 минут

asdka sd

127.0.0.1sdfsdf   • 2023, 3 сарын 30. 17 цаг 57 минут

asdfasdf



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.