ОХУ-ын Ерөнхийлөгч Путин шинэ жилийн мэндчилгээндээ юун тухай онцлов


1-р сарын 2
8 цаг 56 минут

 ОХУ-ын Ерөнхийлөгч Путин орон нутгийн цагаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Украины дайны талаарх ёс суртахууны болон түүхэн зөвтгөлийг ОХУ хангалттай гаргаж чадна” хэмээн цохон тэмдэглэв. Өнгөрөгч оны сүүлийн өдрүүдэд Украины томоохон хотуудыг бөмбөгдсөнийхөө дараа энэхүү шинэ жилийн мэндчилгээг олон нийтэд хүргэсэн  юм.

"The Times of England" сонинд мэдээлснээр,  9 минутын турш үргэлжилсэн энэхүү шинэ жилийн мэндчилгээ нь Ерөнхийлөгч Путиний сүүлийн 20 жилийн хугацааны туршид хэлсэн шинэ жилийн мэдчилгээнүүдээс хамгийн урт нь байжээ.

Олон тооны цэргүүдийг ард зогсоон мэндчилгээ дэвшүүлсэн Путин өдгөө 10 дахь сарынхаа нүүрийг үзэж буй Украины дайн шударга зүйл гэдгийг дахин онцоллоо. “Орос улс өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдаж асан хүмүүсийг хамгаалж байгаа төдий” хэмээн тэрээр дурдсан байна. Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын оршин суудаг гол бүс болох Украины зүүн хэсэгт орших Донбассыг (Луганск, Донецк улс) чөлөөлнө гэх шалтгаанаар Украинд анх халдан түрэмгийлсэн билээ.

Тэрээр, уг дайн нь үндсэндээ барууны орнууд, тэр дундаа АНУ-тай дайтаж буй хэрэг бөгөөд ОХУ үүнд ялж байгааг дахин дахин цохон тэмдэглэв. Барууныхан Оросыг сулруулж, хагалан бутаргахын тулд Украин болон тус улсын ард түмнийг ашиглаж байна.

Барууны орнууд Оросын эсрэг бүх талын эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа ч өргөтгөсөөр байна хэмээн дурдав.

Тэрээр үргэлжлүүлэн Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний дайн зарлаж, манай орныг олон улсын тавцангаас хавчин гаргах гэж оролдож буй нь бүтэлгүйтсэн болохыг онцолсон байна. “Бидний эсрэг хориг арга хэмжээ авсан барууны орнууд Оросын аж үйлдвэр, санхүү, тээврийн чадавхийг сүйрүүлнэ гэж хүлээж байсан ч тийм зүйл болоогүй” гэв.

"2022 он үнэхээр чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа" гэж Путин ардаа зогсох цэргүүдийн хамтаар хундагатай оргилуун дарсаа өргөн мэндчилжээ.

2022 оны сүүлийн өдөр Оросын арми Украин даяар агаарын цохилт өгсний дараахан энэхүү шинэ оны мэндчилгээг тэрээр дэвшүүлсэн байна. Уг агаарын цохилтын улмаас нийслэл Киев хотод дор хаяж 10 удаа дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан. Украины эрх баригчдын мэдээлснээр, өмнөд хэсгийн Николайж, Запорожье муж, баруун Винниц, Хмельницкий мужууд болон төвийн Житомир муж агаарын довтолгоонд өртсөн аж.

 Ерөнхийлөгч Путиний мэндчилгээ цацагдахаас өмнө Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу ч мөн ард түмэндээ хандаг шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр ОХУ-ын зэвсэгт хүчний хувьд энэ удаагийн дайнд ялах нь “гарцаагүй” хэмээн дурдаад “Нео-нацистууд болон терроризмын эсрэг тэмцэлд оруулсан та бүхний гавьяа, эр зориг, баатарлаг үйлс манай улсын цэргийн түүхэнд мөнхөд бичигдэн үлдэх болно. Энгийн ард иргэдийг геноцид, хүчирхийллээс аварч, орос хэлээр ярих эрхийг олох гавьяат үйлсэд өөрсдийгөө золиосолсон журмын нөхдөө бид үүрд санан дурсах болно" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



64.119.24.240иргэн   • 2023, 1 сарын 2. 13 цаг 27 минут

Ёстой л зүгээр байхад нь зүүгээр хатгаад байвал буцаагаад тэвэнгээр хатгана гэдэг л Украйнд болж байна. Үүний ард Америк энэ улсын ард түмнээр тоглож дууслаа. Зеленский ненацистуудтайгаа тэмцсэн бол ийм байдал хүрэх үү гэдгийг ойлгомоор л юм.

59.153.113.118Зочин   • 2023, 1 сарын 2. 11 цаг 01 минут

Буудчихдаг амьтан алга уу

103.212.119.56Хүрэлбаатар   • 2023, 1 сарын 2. 9 цаг 26 минут

Молодец Путин сына стране победа Россия

66.181.161.126Зочин   • 2023, 1 сарын 2. 9 цаг 04 минут

Муу алуурчин



Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 18 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 36 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 46 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 52 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 2 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 8 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.