
Баян-Өлгий аймгийн Улаанхус харьяат, Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гарандаа гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт улсын заан Б.Серикийг тус аймгийн харьяат уяач Б гэгч нь хутгалсан гэх. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн "Ийм хэрэг гарсан нь үнэн. Баянхонгор аймгийн цагдаагийн газарт эл хэргийг шалгаж байгаа. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан Б-г Эрүүгийн хэргийн 11.1-д зааснаар хэрэг бүртгэл нээж, шалгаж байна” гэсэн байдаг.
Харин заан Б.Серик гадагшаа тэмцээнд явсан бөгөөд ар гэрийнхэн нь хутгалуулаагүй, худлаа ташаа мэдээлэл гэсэн юм. Тэгвэл гадагшаа тэмцээнд явсан Б.Серик эх орондоо иржээ.
Түүнтэй утсаар холбогдож тодруулга авахад “Намайг хутгалсан гэх мэдээлэл яваад байна билээ. Тийм зүйл болоогүй, миний гар гэмтээгүй эрүүл байна. Баянхонгор аймагт найзуудтайгаа явж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж муудалцсан. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй, найзууд гомдол гаргаж өгсөн юм билээ. Намайг гэмтээсэн гэх найздаа гомдол байхгүй. Харин Баянхонгор аймгийн цагдаагаас шалгаж байгаа юм билээ" гэв.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
“Хангарди” шагнал гардуулах ёслол болно

Сэтгэгдэл бичих