Т.Бадамжунайг Х.Нямбаатар "Ерөнхий сайд дуудаж байна" гэж хуурч барьж өгчээ


4-р сарын 5
10 цаг 46 минут

Эрх баригч хүчнийхэн улс төрийн ээлжит шоугаа УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос барьж авчирснаар хийж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, өдгөө 67 настай Жунай ноёнтныг алс холоос барьж авчирснаар чухамхүү МАН-д ард түмэн нэмэх оноо өгөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь ард иргэд улам хэрсүү болсон. Жунай ноёнтноор сор залж шоу хийхээс илүү инфляци, өр, зээлийн асуудал айл бүрийн хаалгаар аль хэдийнэ ороод ирчихсэн учраас арга ч үгүй биз. Гэвч "Т.Бадамжунай 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Замын-Үүд боомтоор "УАЗ-469" машинаар хил нэвтрэн зугтлаа. Хил давахаасаа өмнө Сүхбаатар дүүрэг дэх "Алтай констракшн"-ы оффис болох Твин тауэрт байдаг өрөөндөө хоёр сая ам.доллар бэлтгэчихсэн байжээ" гэх дуулиан тухайн үед дэгдэж байсан. Жунай ноёнтонтой холбоотой дуулиан хэвлэл, сошиалаар нэг хөвөрсөн нь өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй "Шударга 5" МАНАН бүлэглэл, тэр дундаа М.Энхболд нарын эсрэг "60 тэрбумын хэрэг" улс төрийн акци өрнүүлж байсантай давхацсан нь санамсаргүй тохиолдол биш. Учир нь Т.Бадамжунай бол хотын фракцийн гол төлөөлөл... "Шударга 5" хотын фракцийнхны эсрэг дайралтаа ширүүсгэж байх үед буюу одоогоос таван жилийн өмнө хилийн чинадыг зорьсон Т.Бадамжунайг ийнхүү авчрах болсон нь яг ямар учиртай вэ. Ирэх сонгуулийг угтсан шоу юу... Түүнийг яаж урхинд оруулав... Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Филиппин улсад амар жимэр амьдарч байсан Т.Бадамжунайн хүүхдүүдтэй сайд Х.Нямбаатар уулзаж "Ерөнхий сайд дуудаж байна" гэж аавтай нь утсаар яриад урхиндаа лав оруулжээ. Т.Бадамжунайн хувьд ч "Хүний газар удлаа. Одоо больё, очъё" гэдгээ хэлсэн аж. Эндээс харвал, Х.Нямбаатар сайд Филиппиний Сэбү хотод өөрөө очиж хүүхдүүдээр нь дамжуулж Т.Бадамжунайг хуурч холбоо бариад хууль хяналтынханд барьж өгчээ. Тиймээс Х.Нямбаатар сайд өнөөдөр Т.Бадамжунайг гадаадаас өөрийн биеэр авчирч сүр хүчээ харуулж, сошиалаар нэг ПР-дах нь тодорхой. Ши Жиньпин Хятадын дарга болсныхоо дараа "Үнэгний ав" ажиллагааг гадаад, дотоодод өрнүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигач гэгдэх нөхдүүдийг гадаадаас онгоцоор авчирч буй гэрэл зургуудаар ч улс төрийн суртал ухуулгаа хүчтэй хийж, Бо Силай зэрэг өрсөлдөгчдөө шоронд хийж Хятадын "Хаан" болсон нь Ши Жиньпиний эрх мэдлээ бататгах улс төр байв. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд Х.Нямбаатар нар Ши Жиньпиний замналаар замнаж, "Шувуу ажиллагаа"-ныхаа хүрээнд Жунай ноёнтныг сүр дуулиантай авчирч шоудаж буй нь энэ. Үнэндээ Жунайг авчрах нь хэнд хэрэгтэй вэ... Т.Бадамжунай гэдэг нөхөр ямар гэмт хэрэг үйлдэв. Тухайн үед хэвлэлүүд түүний талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, "Мах, сүүний анхдугаар аян"-ы төсөв мөнгөнөөс олон тэрбумыг хувьдаа ашигласан байж болзошгүй хэрэгт шалгахаас нь өмнө Т.Бадамжунай гадаад руу зугтжээ. Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүсийг 2012 онд хуучнаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс ЖДҮХС-аас 500 сая төгрөг завшсан гэх хэргээр шалгаж байсан ч замхрав бололтой" гэж мэдээлж байжээ. Харин Т.Бадамжунайг 2018 онд хэн зугтаалгасан бэ гэдэг ч сонин. Учир нь Жунай зугтсан биш, Жунайг зугтаалгасан гэвэл үнэнд нийцэх биз. Алдарт "60 тэрбумын хэрэг"-т ороогдож байсан М.Энхболд нар түүнд тусалсан уу, аль эсвэл эрх баригч хүчин дэх өөр бүлэглэл түүнийг хил даван дайжихад тусалсан уу... Энэ бүхэн "Шувуу" баригчдын суртал ухуулгын үеэр тодорхой болж мэднэ... Үгүй ч байж магадгүй.

                                                                                                                                                     Д.Гал     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна3 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 27 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.