Д.Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг "Сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал" гэв


4-р сарын 5
11 цаг 41 минут

МАРА-А-ЛАГО. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал гэж мэдэгджээ. 

“Сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал одоо манай улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй болж байна. Энэ нь Жорж Соросын дэмжлэгтэйгээр прокурор Элвин Брэггээс эхэлж байна" гэж тэрбээр мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мэдэгдэл хийхдээ хэлсэн байна. 

"Хачирхалтай нь, одоо бид бүтэлгүйтсэн улс болоод байна. Бид уналтын байдалд байна. Одоо эдгээр радикал зүүний хийрхэгчид манай хууль сахиулах байгууллагуудыг ашиглан сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хүсэж байна.

Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Хайрт эх орныг минь хар үүл бүрхсэн хэдий ч, энэ бүхнийг үл харгалзан бид Америкийг дахин агуу болгоно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 

Мягмар гарагт Нью-Йорк дахь Манхэттены эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг санхүүгийн залилангийн хэрэгт буруутгажээ. Түүнийг 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр бусад гэмт хэргийг нуун далдлах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж прокурорын газар үзэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч асныг нийт 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.2 цаг 32 минутын өмнөЭль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ4 цаг 48 минутын өмнөД.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө8 цаг 16 минутын өмнөХэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг8 цаг 22 минутын өмнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно8 цаг 27 минутын өмнө“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”8 цаг 31 минутын өмнөУИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо9 цаг 23 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв9 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан9 цаг 35 минутын өмнө“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой7 сар 22. 12:39Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа7 сар 22. 10:43Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой7 сар 22. 10:38Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 22. 10:34Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ7 сар 22. 10:22Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 сар 22. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 22. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 22. 8:58БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.