Н.Удаанжаргалыг “Бадамжунайдах”-аас МАН-ынхан айна


4-р сарын 5
13 цаг 54 минут

Т.Бадамжунай гэх “Мангас”-ыг Х.Нямбаатар гэдэг “Супер мэн” Филиппин улсаас Монголд авчирсан гэх шоу хэвлэл, сошиалаар үргэлжилж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онгоцны буудал дээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө гадаадад хуралд оролцох далимдаа Т.Бадамжунайг барьж авчирсан гэх утгатай зүйлийг ярьсан. Түүгээр ч зогсохгүй Т.Бадамжунайн дараа хэнийг авчрахаар тооцоолчихсон байгаагаа битүү утгаар хэлчихлээ. Тэр хүн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үү, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал уу... УИХ-ын 2024 оны сонгууль болоход ганцхан жил үлдчихээд байхад эрх баригчид гэмт хэрэг үйлдээд гадаад руу зугтсан гэж зарласан 92 хүнээс хамаг том “акулууд”-ыг барьж ирж, Хятадын “Үнэгний ав” маягийн шоу үзүүлбэр үзүүлэх нь ойлгомжтой. Тэгэхээр Т.Бадамжунайн дараа баригдаж ирэх дараагийн “акул” нь Ч.Сайханбилэг л болов уу. Учир нь “Дубайн гэрээний асуудлыг Английн Ерөнхий сайдын гал тогоонд шийдчихсэн” гэж гоочлуулдаг түүнд АТГ хэд хэдэн хэрэг үүсгэн шалгаж байсан. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авах ажиллагаанд гар бие оролцсон, энэ тухай УИХ-аар хэлэлцүүлээгүй. Оюутолгой компанийг хууль зөрчин татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагын хаалгыг татаж, хоёр сар саатуулагдсан тэрбээр мөн л хилийн чинадыг зориод удаж байна. Фэйсбүүк хуудсаараа хэд хэдэн удаа лаив хийж Монголд ирэхээ мэдэгдсэн Ч.Сайханбилэгийг байршлаа солин зугтсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаад тэрбээр гарах гарцгүй болж байгаа бололтой. Сайд Х.Нямбаатарын хэлснээр, гадаад руу зугтсан этгээдүүдийн гадаад пасспортыг хүчингүй болгож, банкин дахь дансыг царцааж, Монгол дахь үл хөдлөх хөрөнгийг “хөдлөхгүй” болгох ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг Монголд авчрах эсэх нь цаг хугацааны асуудал боллоо. Үнэндээ тэр МАН-ынханд гарзгүй... Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан Н.Удаанжаргалын хувьд МАН-ынхны айдас. Шуудхан хэлэхэд, Н.Удаанжаргалыг “Бадамжунайдна” гэдэг эрх баригч хүчнийхэнд гарзтай. Төмөр зам, нүүрс, нүүрс дагасан хулгай, авлигын хэргийн сүлжээний гол схемийн нэг оролцогч нь Н.Удаанжаргал байсан гэхэд хилсдэхгүй. Н.Удаанжаргалыг сайн ухвал МАН-ын угшил бүхий томоохон албан тушаалтнууд гарч ирэх нь ч тодорхой. Юун Т.Аюурсайхан! Чухам иймээс МАН-ынхан Н.Удаанжаргалаар их болгоомжтой оролдох болов уу. Зарим эх сурвалж Н.Удаанжаргалыг мөнгөө хаана хаана байршуулж, “зүс”-ийг нь яаж хувиргасныг хууль хяналтынхан эрэн хайж байгаа гэдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ болгоныг илрүүлчихсэ нь тодорхой... Нөгөө баахан хаус төсөл яалаа! Гэлээ гээд эрх баригчид Н.Удаанжаргал гэх “гал”-аар хамаагүй наадаж чадахгүй. Монголд авчирч хамсаатнуудыг нь нэрлүүллээ гэхэд МАН-ынхан л АТГ-ын үүдэнд жагсацгаахвий. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд гэх мэт нүүрсчин тав шигээ...!

                                                                                                                    Л.Мөнхдэлгэр

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна8 цаг 35 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа8 цаг 39 минутын өмнөБарилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 26. 12:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 сар 26. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.