Өнөөдөр АНУ-д Оросын тагнуул Розенбергийн гэр бүлд цаазын ял оноосон өдөр


4-р сарын 5
21 цаг 48 минут

           1951 оны 04-р сарын 05-ны өдөр бол Розенбергын гэр бүлийнхнийг /Julius and Ethel Rosenberg/ АНУ-ын холбооны засгийн газар \federal government of the United States\ улсаасаа урван радар, сонар, тийрэлтэт хөдөлгүүр, цөмийн зэвсгийн үнэт загвар зэрэг үнэ цэнэтэй мэдээллүүдийг Оросын талд өгсөн тагнуулууд хэмээн үзээд цаазын ял оноосон өдөр ажээ. Тэд нар тагнуулч гэсэн ялаар цаазлуулсан анхны Америкийн энгийн иргэд болжээ.

Жулиус Розенберг 1918 оны 5-р сарын 12-нд Нью Йорк хотод Оросоос ирсэн еврей цагаачдын гэр бүлд төржээ. Тэрээр их хямралын үеэр Нью Йорк хотын Сити коллежид байхдаа АНУ-ын Залуу Коммунист Лигийн /Young Communist League USA/ удирдагч болжээ. 1939 онд Нью Йорк хотын коллежийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.

Этель Грингласс 1915 оны 9-р сарын 28-нд Нью-Йорк хотын Манхэттэн дэх еврей гэр бүлд төржээ. Тэрээр анх жүжигчин, дуучин болох хүсэл эрмэлзэлтэй байсан боловч эцэст нь далайн тээврийн компанид нарийн бичгийн даргын ажилд оржээ. Тэнд ажиллаж байхдаа ажилчдын тэмцэлд оролцож, 1936 онд Залуу Коммунист Лигд элсжээ. Тэнд Жулиустай танилцсан бөгөөд тэд 1939 онд гэрлэжээ. Тэд 1943 болон 1947 онуудад Майкл, Роберт гэсэн хоёр хүүтэй болсон.

Жулиус Розенберг 1940 онд Нью Жерси мужийн Форт Монмут /Fort Monmouth/ дахь армийн дохионы корпусын /Army Signal Corps/ инженерийн лаборторид инженер байцаагчаар элсэж. Гэвч 1945 онд АНУ-ын арми түүнийг өмнө нь Коммунист намын гишүүн байсныг олж мэдээд ажлаас нь халжээ. Учир нь Монмутын Форт дээр электроник, харилцаа холбоо, радарын болон пуужингийн удирдлагатай холбоотой чухал судалгааг Дэлхийн 2-р дайны үеэр хийж байсан юм.

Оросын хуучин тагнуул, Розенбергын чиглүүлэгч байсан Александр Феклисовийн /Alexander Feklisov/ “Розенбергын ар талын хүн” гэх номноос үзэхэд Розенберг 1942 оны Хөдөлмөрчдийн өдрөөр бас хуучин тагнуулч Семён Семёновын дор оросын Дотоод Хэргийн Ардын Комиссаратын Газарын /Народный комиссариат внутренних дел буюу НКВД/ гишүүн болсон байна.

Энэ үе бол Нацистын Герман дайн эхлүүлчихсэн, Перл Харборын үйл явдлын дараах буюу АНУ, ЗХУ-тай холбоотон болж дайнд оролцох нь нэгэнт тодорхой болсон үе байсан юм. Розенбергийг АНУ-ын Комунист Намын өндөр албан тушаалтан, намын дарга Эрл Браудерын /Earl Browder/ ойрын холбоотон Бернард Шустер /Bernard Schuster/ Семёновтой танилцуулж байжээ. Семёновыг 1944 онд Москва эргүүлэн татсаны дараа түүний үүргийг номын зохиолч Феклисов авсан байна.

Розенберг тагнуулын хугацаандаа АНУ-ын дэвшилтэт пуужингийн хошуу \Proximity Fuze\, P-80 гэх тийрэлтэт онгоцны бүрэн загвар, цөмийн бөмбөгөнд ордог идэвхтэй уран гаргаж авах аргаас авахуулаад цэргийн бүх төрлийн нууцыг оросруу илгээжээ. Тэрээр Манхэттэн дэх бас нэг маш нууц төсөл дээр эхнэр Жулиусын дүү Дэвид Грингласс \David Greenglass\ ажиллаж байсныг мэдээд эхнэрээрээ дамжуулан тагнуул болгожээ.

1950 оны 05-р сарын 23-нд Дэвид Грингласс Америкийн тагнуулын төв газарт баригдсаны дараа өөрийн эгч Этель түүний нөхөр Жулиус нар тагнуул бөгөөд түүнийг уруу татаж элсүүлсэн гэдгийг байцаалтын үеэр мэдээлэв. Ингээд 1950 оны 7 сарын 17-ны өдөр Жулиусыг Дэвидийн мэдүүлэг дээр үндэслэн баривчилсан байна. Харин эхнэр Этелийг нь 1950 оны 8-р сарын 11-нд баривчилжээ.

Баривчилгаа болохоос өмнө 1950 оны 02-р сарын 08-нд засгийн газарын 20-н өндөр албан тушаалтан Розенбергийн хэргийг хэлэлцэхээр уулзсан байна. Энэ уулзалтын үеэр цөмийн энергийн комиссын дарга Гордон Дин /Gordon Dean/ “Розенберг бол маш том тойргын төв юм шиг санагдаж байна. Цаазаар авах ялаар сүрдүүлж түүнийг яриулах арга байгаа бол бид оролдоод үзэх хэрэгтэй” гэж хэлжээ. Харин прокурорын багийн Майлз Лэйн /Myles Lane/ эхнэр Этельд нь холбоотой хэргийг "тийм ч ноцтой биш" гэхдээ "түүнийг бас яллаж, хатуу ял оноох нь маш чухал" гэж мэдэгдэв. Ял оноохоос өмнө Дэвид болон түүний эхнэрээс ахин мэдүүлэг авахад тэд атомын бөмбөгтэй холбоотой мэдээллийг Жулиусд өгдөг байсан бөгөөд эхнэр нь түүнийг бичгийн машинаар шивж бэлтгэдэг байсан хэмээн мэдүүлсэн тул Этельд өршөөл үзүүлэх боломж дууссан.

Шүүхээс 1951 оны 04-р сарын 05-нд улс орны аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн үндэслэлээр цаазын ял оноов. Цаазын ялыг 1953 оны 06-р сарын 19-нд цахилгаан сандалд суулган гүйцэтгэсэн.

                                                                                                                           Эх сурвалж:Хашир Анжгай



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 9 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 14 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 32 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 36 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 23 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цагийн өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.