Ж.Байден Их Британи, Ирландад айлчилна


4-р сарын 6
9 цаг 51 минут

            ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Их Британи, Ирландад айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт мэдээллээ. 

“Ерөнхийлөгч Байден эхлээд 25 жилийн өмнө Белфастын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш гарсан онцгой ахиц дэвшлийг тэмдэглэхийн тулд, түүнчлэн Умард Ирландын эдийн засгийн чадавхыг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэхээр дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Умард Ирландын Белфаст хотод очно" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Белфастаас тэрбээр Ирландыг зорих бөгөөд дэлхий нийтийн бүхий л асуудлын хүрээнд нягт хамтран ажиллах талаар хэлэлцэж,  Дублин, Лаут болон Мейо гүнлигт болох үйл ажиллагаанд оролцоно. Америкийн удирдагч дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтонд буцаж ирэх аж. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Белфастын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 25 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийг Умард Ирландад айлчлахыг урьсан бөгөөд Ж.Байден урилгыг хүлээн авсан гэж “Sky News” телевизийн суваг урьд нь мэдээлжээ.

Ж.Байдены гэр бүл Ирланд гаралтай юм. Түүний эхийн талын хуланц өвөө Жеймс Финнеган арлын хүн амын гол хүнс болох төмсний тариалангийн талбайгаар мөөгөнцөр тархсаны улмаас сая гаруй хүн нас барж байсан 1845-1852 оны их өлсгөлөнгийн үеэр Америк руу цагаачилжээ.

Энэхүү хэлэлцээрт 1998 оны дөрөвдүгээр сарын 10-нд Белфаст хотод Их Британи, Бүгд Найрамдах Ирландын Улсын Засгийн газрын төлөөлөгчид түүнчлэн Умард Ирландын улс төрийн ихэнх хүчний төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь Умард Ирландыг Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг хэвээр үлдээхийг дэмждэг протестантууд болон католиг шашинт үндсэрхэг үзэлтнүүдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьсан юм.

                                                                                                                                                                                                                                                                               Д.Жаргал

                                                                                              Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов5 цаг 38 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 50 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 56 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.