Тариаланчдад өгөх дулааны улирлын төлөв байдал, дүгнэлт зөвлөмж


4-р сарын 6
10 цаг 59 минут

        “Тариалангийн сэргэлт-2023” нэгдсэн чуулганд Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв байдал, дүгнэлт зөвлөмжийг хүргэж байна.  

Тариалангийн төв бүс.

  • Тариалангийн төв бүсэд багтдаг 25 сумын 20-д нь уриншилсан талбайн хөрсний 0-50 см гүний намрын чийг 60 мм-ээс их байгаагийн дээр 5-р сард 10 мм-ээс дээш, 6-р сард 40 мм-ээс их, 7-р сард 30-70мм орчим тунадас буух төлөв гарсан байна. Мөн энэ хугацаан дахь дулааны хангамж 5-р сард олон жилийн дунджаас их, 6-р сард олон жилийн дундаж орчимд байгаа болохоор үрийн соёололт хэвийн байдлаар явагдана.
  • Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах  хөрсний чийгийн  хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байна. Хөрсөнд одоо байгаа нөөц чийг ба 6-р сард орох тунадсыг оновчтой ашиглахын тулд чийг хүрэлцээтэй талбайд  5-р сарын 15-ны дотор, дутагдалтай талбайд  тарилтыг сарын сүүлчийн хагасад хийвэл зохино. Үрийн нормын хувьд тариалангийн аль ч бүсэд 1га-д 40 кг буюу нэг сая ширхэг үр  тохиромжтой болох нь судалгаагаар тогтоогдсон.
  • Энэ жилийн цаг уурын нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325, Алтайская-75 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, нэн эрт болон эрт болцтой Ирень,  Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.

Дүгнэлт зөвлөмж

  • 4-р сард агаарын дундаж температур говь талын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе цаг агаар тогтворгүй болж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
  • Агаарын температур тавдугаар сард баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн өмнөд хэсэг, зургадугаар сард баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, долдугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй.
  • Харин хур тунадасны хувьд тавдугаар сард говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, зургадугаар сард төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, долоодугаар сард баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага орох төлөвтэй байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.