Өнөөдөр шинэхэн улаан лоолийн өдөр


4-р сарын 6
15 цаг 56 минут
       Жил бүрийн 4 сарын 6-нд шинэхэн улаан лоолийн өдөр тохиодог. Улаан лоолийн тухай:
1. 2005 онд анх Индианад тэмдэглэж эхэлсэн шинэхэн улаан лоолийн өдрийн гол зорилго нь хамгийн сайн хүнс, маш олон витамин, эрдэс бодис агуулдаг улаан лоолийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, аль болох шинийг хүнсэндээ хэрэглэхийг уриалах юм. Улаан лооль Solanaceae овгийн ургамал бөгөөд жимс үү, хүнсний ногоо юу, эсвэл Англиар “toe-may-toe” эсвэл “toe-mah-toe” гэж дуудах уу гэдэг маргаан өдгөө ч үргэлжилсээр.
2. Улаан лооль Андийн нуруу, Перу, Болив, Чили, Колумба, Эквадороос гаралтай. Энэхүү ургамал нь 1-3 м өндөр, модлог мөчир голтой байх ба навч нь 10-25 см урт, шар өнгийн цэцэг цэцэглэдэг. Цэцэг нь унахаар дараа бидний хүнсэнд хэрэглэдэг лооль гарч ургадаг. Олон наст ургамал боловч сэрүүн бүсийнх нь нэг наст байна. Перу улсад одоогоос 400 гаруй жилийн тэртээ анх улаан лоолийг хоол хүнсэнд хэрэглэжээ. Харин Испаничууд Америк тивийг нээснээр улаан лоолийг далайгаар тээвэрлэн Европ тивд авчирч тарималжуулан дэлгэрүүлсэн түүхтэй.
3. Улаан лооль улаан, ягаан, улбар шар, шар, цагаан, ногоон, нил ягаан, хар өнгөтэй ч бий. Улаан лооль уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР аминдэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг. Хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлнэ.
4. Анхны улаан лооль одоогийнх шиг улаан бус шаргал, алтлаг өнгөтэй байсан гэдэг. Зэрлэг улаан лоолийг хүнсэнд хэрэглэх битгий хэл хортой гэдэгт итгэдэг байж. Өдгөө улаан лоолийн 10,000 гаруй төрөл байх бөгөөд “tomate” гэдэг Испани үгээр нэрлэгдсэн. Хүнсний ногоо эсвэл жимс гэдэг. Тэгвэл энэ маргаан 1890-ээд онд Америкийн дээд шүүх жимс, хүнсний ногооны татварыг ялгаатай тогтоосноос эхэлжээ. Уг нь улаан лооль нь цэцэгт ургамалын үрт жимс боловч тухайн цаг үед хүнсний ногооны татвар бага байсан учраас бага татвар төлөхийг хүссэн худалдаачид улаан лоолийг хүнсний ногоо гэж “гүрийцгээжээ”.
5. Дэлхий даяар жилд 190 сая тонн улаан лоолийг зөвхөн хүнсэндээ хэрэглэдэг ч жил ирэх тусам хэрэглээ нь 4-8%-иар нэмэгдсээр байгаа. Улаан лоолийн нийлүүлтээр Хятад /мөн хэрэглээгээр/ улс 35%-иар дэлхийд тэргүүлдэг бол ардаас нь Энэтхэг, Америк бичигддэг. Улаан лооль хүний эсийг гэмтэхээс хамгаалдаг ликопенээр баялаг, зарим төрлийн хорт хавдрыг бууруулдаг боловч харшилтай хүмүүст хориглох ба хэтрүүлэн хэрэглэх нь хүчиллэг учраас гастрит, ходоод-улаан хоолойн сөргөө, ходоодны өвчтэй хүмүүст цээж хорсох, соланин гэдэг алкалоид агуулдаг учраас хэт хуримтлуулбал үе мөчний өвчин, үрэвсэл үүсгэх, амархан бодисын солилцоонд ордоггүй оксалат бодис нь бөөрний чулуу үүсгэх, давсаг цочроож шээс ялгаруулалтанд нөлөөлөх, арьсны өнгө өөрчлөгдөх, зэрэг сөрөг талууд ч бас бий.                                                
Эх сурвалж: Хашир Анжигай


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна3 цаг 55 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна3 цаг 59 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 18 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 21 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 8 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.