ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 3 хувьтай байх төлөвтэй байна


4-р сарын 7
9 цаг 29 минут

      ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийг ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 3 хувьтай байна хэмээн урьдчилан таамаглаж байна гэж тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт мэдэгдлээ.

Энэ нь ОУВС-гийн 1990 оноос хойших дунд хугацааны хамгийн сул өсөлтийн төсөөлөл болж байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн дундаж 3.8 хувиас доогуур байгааг К.Георгиева онцлон хэлжээ.

Түүний хэлснээр, өсөлтийн ийм хурд нь коронавирусний цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг арилгах, ядуурлыг бууруулахад мөн хүндрэл учруулна. 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт Украины дайн болон түүний өргөн хүрээний үр дагавраас шалтгаалан өмнөх оныхтой харьцуулахад тал орчим хувиар буюу 6.1-ээс 3.4 хувь болтлоо буурсан юм.

“Хэдийгээр ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний зардал тогтвортой байгаагаас гадна Хятад улс хилээ нээснээс хойш тодорхой өсөлтүүд гарч байгаа ч ирэх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувьтай хэвээр байх төлөвтэй байна” гэж ОУВС-гийн тэргүүн ярьжээ.

Мөн Төв банкуудын бодлогын хүүгээ өсгөх шийдвэр эрэлтэд нь нөлөөлж байгаа АНУ болон еврогийн бүсийн эдийн засгийн идэвхжил саарч байгааг дурдаад, өндөр хөгжилтэй орнуудын 90 орчим хувь нь “энэ онд өсөлтийн хурд нь буурах төсөөлөлтэй байгааг” нэмж хэлсэн байна. 

                                                                                                 Эх сурвалж:khulan@montsame.gov.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв1 цаг 47 минутын өмнө1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ1 цаг 52 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт3 цаг 10 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ3 цаг 15 минутын өмнөОрхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ3 цаг 18 минутын өмнөСОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ3 цаг 28 минутын өмнөCOP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ4 цаг 4 минутын өмнөCOP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ4 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 цаг 22 минутын өмнөCOP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.