Глеб Каракулов: Путиний мэдээлэл авдаг гол эх үүсвэрүүд нь тагнуулын байгууллагын тайлан болон Оросын төв телевиз


4-р сарын 7
12 цаг 52 минут

Оросын бизнесмэн Михаил Ходорковскийн байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Досье Центр” сайт саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэргэд олон жил ажилласан мэргэжилтэнтэй ярилцлага хийжээ.

Уг ярилцлагын эзэн Глеб Каракулов бол Холбооны Хамгаалалтын Албанд байхдаа Путиний харилцаа холбооны асуудлыг хариуцдаг байсан хүн юм.Тэрээр 2009 оны аравдугаар сараас хойш ОХУ-ын ерөнхийлөгчийг 180 гаруй удаа гадаад айлчлалд дагалдахдаа бүх харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг хянаж, зохицуулдаг байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Путинийг Казахстанд айлчлах үеэр Каракулов гэр бүлийн хамт Турк улс руу зугтсан аж. Путинийг “дайны гэмт хэрэгтэн” болж байгааг ойлгосныхоо дараа эх орноосоо дүрвэхээр шийдсэн гэж Каракулов тайлбарлажээ. “Би өнгөрсөн бүх хугацаанд түүнийг гар утас барьсан байхыг огт хараагүй. Тэр гар утас, интернэт огт хэрэглэдэггүй. Зөвхөн ойрын хүрээний хүмүүсээсээ мэдээлэл авдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн вакуум дотор амьдардаг” гэж тэр ярьсан байна.

Путиний мэдээлэл авдаг гол эх үүсвэрүүд нь тагнуулын байгууллагын тайлан болон Оросын төв телевизийн суваг байдаг гэнэ.“Ерөнхийлөгч байгаа газар бүрдээ Оросын телевиз үзэх боломжоор хангахыг шаарддаг” гэж Каракулов ярьжээ. Ерөнхийдөө Путин гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, ихэнх цагийг өөрийн ордонд өнгөрүүлдэг ба “амь насандаа аюул учрахаас маш их болгоомжилдог нь сэтгэцийн эмгэгийн хэмжээнд хүрсэн” тухай тэр ярьсан юм.

Глеб Каракулов экс боссынхоо зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн хэрэглээг яриад зогсолгүй өөр өргөн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

                                                                                                                                           Г.Амарсанаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 17 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 29 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 35 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 45 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 51 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 1 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 7 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.