Казахстаны Алматы хотод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн Азийн цомын тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд боллоо.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд "Гүрү дожо" клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Х.Маралмаа Казахстанд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд Узбекистаны Фотима Мусаева, Кыргызстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбайг тус тус ялж түрүүлжээ.
+70кг жинд “Цагаанбаатар акедами”-ийн тамирчин Батбаярын Алимцэцэг шагналт 5-р байрт орсон амжилттайгаар өсвөрийн баг тамирчид маань тэмцээнээ өндөрлүүлж байна.
Ийнхүү 8 орны баг өрсөлдсөн тус тэмцээнд Монголын жүдочид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай багаараа гуравдугаар байрт оржээ.
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа

Сэтгэгдэл бичих