БАРИМТ: "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан байжээ


4-р сарын 12
9 цаг 47 минут

        "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг "360 мянган ам.долларыг хахуульд авсан байж болзошгүй" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг. 

-Д.АРИУНБОЛДЫГ ХЯТАДУУДААС 360 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Түүнийг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татан прокурорын саналаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорьсон. 

ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус
ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус

-Д.АРИУНБОЛД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА КАНАДАД ХОЁР ДАВХАР ХАУС ХУДАЛДАН АВСАН БАЙНА-

Тэгвэл нүүрсний гэх хэргээр шалгагдаж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь тус албыг хашиж байхдаа Канад улсад орон сууцны зориулалттай өндөр өртөгтэй хаус худалдан авсан байсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,тэрбээр Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байжээ. Цахим сүлжээн дэх нээлттэй мэдээллээр тухайн орон сууц нь хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй аж. Тус хаусыг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр 1800 канад доллароор түрээслүүлэхээр зар байршуулж байснаас үзэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь уг байрыг худалдан авч, улмаар түрээслүүлдэг байсан байж магадгүй байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нүүрсний хэрэгт хятадуудаас 1.3 тэрбум орчим төгрөгийн хахуул авсан хэрэгт эхний байдлаар холбогдоод байгаа тэрбээр хахуулийн мөнгөө ийнхүү угааж, зориулалтыг нь өөрчлөн Канад улсад өндөр өртөгтэй хаус худалдан авсан болох нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Тиймээс ч Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Шажиллагааны "Шилжүүлэн авах ажиллагаа"-ны хүрээнд тус хаусыг Монгол улс шилжүүлэн авах аж. Д.Ариунболд нь 2016-2018 оны хооронд буюу жил гаруйн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ийнхүү Канад улсад өндөр өртөгтэй хаус худалдан авч, мөнгө угааж байхад энэ бүхнийг АТГ мэдээгүй юу гэдэг нь мөн энд анхаарал татаж буй юм.

Түүнийг одоогоос гурав орчим жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээллийн мөрөөр хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан удаатай.  Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нүүрсний хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр өртөгтэй хаус худалдан авсан байсныг ийнхүү шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байгаа болохыг эх сурвалж мэдээллээ. 

ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус
ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус
Эх сурвалж: iSee.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.