Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод үргэлжилж байна.
2017 оны Парисын дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож, мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдсан. Түүнийг ялсан кыргыз бүсгүй 5 дахь удаагаа тивийн аваргаар тодров. П.Орхон гавьяат Азийн аваргад гурван удаа финалдаж, хоёр дахь мөнгөн медалиа зүүв. Тэрбээр 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматыд, 2023 онд Астанад мөнгөн медаль зүүсэн юм.
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа

Сэтгэгдэл бичих