"Эрдэнэс Тавантолгой" ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


4-р сарын 13
10 цаг 07 минут

      “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өчигдөр /2023.04.12/ гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд Хамтын ажиллагааны гэрээг байгуулдаг бөгөөд  Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны стратеги хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг удирдлага болгон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой юм.

 

Энэ оноос эхлэн Хамтран ажиллах гэрээний санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сард батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу төсвийн захиран зарцуулах эрх нь орон нутагт төвлөрч, иргэдийн оролцоо хяналт дор төсөл хөтөлбөр, ажлууд хэрэгжинэ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан”-д хөрөнгө оруулалт төвлөрдөг байсныг дээрх хуулийн зохицуулалтаар цуцалж, тус санг татан буулгасан юм.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулж 2018 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ40 секундын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа14 минут 35 секундын өмнөБогд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв16 минут 46 секундын өмнөҮ Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ21 минут 31 секундын өмнөУИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа26 минут 51 секундын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа1 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ3 цаг 29 минутын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь4 цагийн өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ4 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.024 цаг 5 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа4 цаг 14 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 19 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.