ВАШИНГТОН. /CNN/. Дуучин, жүжигчин Леди Гагаг Жо Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн хорооны хамтран даргалагчаар томиллоо гэж Америкийн удирдагчийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.
Леди Гага нь (жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта) Грэммийн 13 шагналын эзэн бөгөөд арилжааны хувьд түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг хэмээн мэдээнд онцолжээ. “Time” сэтгүүл өмнө нь түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байв.
Леди Гага буяны үйл ажиллагаа, олон нийтийн зарим кампанит ажилд идэвхтэй оролцдог гэж мөн тэмдэглэсэн байна. 1982 онд байгуулагдсан энэхүү хороо нь АНУ-ын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг. Ж.Байден уг хороог хамтран даргалах өөр нэг хүнийг пүрэв гарагт томилсон нь продюсер Брюс Коэн юм.
Леди Гага Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд нэг бус удаа үг хэлж, түүнийг дэмжих кампанит ажилд идэвхтэй оролцож байсан юм.
2021 оны нэгдүгээр сард тэрбээр Ж.Байдены тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг дуулсан билээ.
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих