Нүүрснээс "ирсэн" мөнгө буюу хулгайгүй хугацаанд өссөн "тоо"-нууд


4-р сарын 17
8 цаг 52 минут

     Нүүрсний хулгайг шалгаж буй хууль хяналтынхны ажиллагааг "...Унтарлаа", "...Аслаа" гээд янз бүрээр л ярьж байна. Гэтэл нүүрсний хулгайтай холбоотой хэргийг хууль хяналтынхан тасралтгүй мөрдөн шалгасаар л байгаа аж.

Прокурорын байгууллагаас 20-оод хоногийн өмнө "...Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ" гэж мэдээлсэн.

Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б, У, Б нар нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан машинуудын гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн машины мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт "...13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ" гэж мэдээлсэн. Үүний хоёр нь нүүрсний хулгайтай холбоотой хэрэг байх жишээтэй.

Гэхдээ олон нийтийн зүгээс энэ хулгайд холбогдсон гишүүд дээр анхаараад байх шиг байгаа юм. Энэ зөв. "...Иргэн таны элч байх болно. Эрхийн чинь төлөө зүтгэнэ" гэж сонгогдчихоод нийтийн хөрөнгөөс хулгайлсан хэрэгт холбогдоод байж болохгүй. Тэр утгаараа гишүүд ийм асуудлаас хол байх учиртай. Өөрөө холбогдоогүй, үйлдээгүй ч, өмөөрөөд байх нь ч зохимжгүй. Үүнд олон нийт таатай хандахгүй. Энэ нь ч арав гаруй хоногийн өмнө нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдсэний дараа тодорхой харагдсан.

Ерөнхий прокурор "...Түдгэлзүүлж шалгах шаардлагатай" гэж санал гаргасан ч УИХ хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Ардаа эргэлзээ тээнэгэлзээтэй л үлдсэн. Тэр байтугай МАН ч "..."Ажнай"-г авч үлдэнэ" гэж санал өгсөн 19 гишүүнээ "олж", улс төрийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн бололтой юм. Тэднийг "...Нүүрсний 19" гэж нэрлэдэг болсон байна лээ.

Ерөөсөө, нүүрсний хулгайд нийт монголчууд юу юунаас илүүтэйгээр нэн таагүй хандаж байгаа нь л энэ юм. Ингэхээс ч өөр арга байхгүй. Нийтийн санд орох байсан ямар их мөнгө нүүрсний хулгайн "олон салаа зам"-аар урсдаг байсан нь одоо ил болж байна. Засгийн газраас 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр цагаас хойш Тавантолгойн нүүрс бүрэн хяналтад орсон гэсэн үг. Борлуулалт, орлого зэрэг нь ямар нэг "гаднын нөлөөгүй" болсон гэж ойлгоход болмоор юм байна лээ. Сүүлд албаны эх сурвалжуудын хэлээд байгаагаар, өмнө нь 100 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 180-аар зардаг болжээ. Угтаа нүүрснийхний гар хөл татарч, гацаа цуцаа арилснаар 2022 оны сүүлчээс экспортыг тогтмол нэмэгдүүлжээ. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 15.9 сая тонн нүүрс экспортолжээ. Уг нь энэ оны төсөвт орсон тооцоогоор 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан байгаа юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн жилийн борлуулалт хамгийн ихдээ 12.5 сая тонн байсан аж. Хамгийн гол нь дундаас нь зувчуулаагүй цэвэр орлого орж ирдэг болсон. Энэ нь дамжаад 2023 оны гуравдугаар сард 3528 төгрөгийн ханштай байсан ам.доллар 3496-д хүрч буурсан гэж албаныхан үзэж байна.

Ер нь бол нүүрсний хулгайг нийтээрээ анхаарч, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоогоод, Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаагүй бол өнөөгийнх шиг үр дүн үзэхгүй. Энэ маш тодорхой юм. Ядахад ковид, дайн гээд дэлхийгээрээ хямарчихсан. Эдгээрээс хамааралтайгаар өмнөд хил ямар ч удаан хаалттай байв даа.

Манай эдийн засаг баларч байсан. Эдийн засаг маань 2020 онд -4.6 хувиар агшиж, экспортын орлого ч буураад 7.5 тэрбумд хүрээд байв. Дээрээс нь төсвийн орлого төлөвлөснөөсөө 654 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоосоо 1.6 их наяд төгрөгөөр дутаж, 10.4 их наяд төгрөг болсон. Дараа жил нь 2021 онд, эдийн засаг арай дээрдэж, 1.6 хувиар сэргэсэн. Экспорт хэмжээ 21 хувиар нэмэгдээд 9.2 тэрбум ам.доллар болсон. Дагаад төсвийн орлого өмнөх оныхоосоо 36 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Гэвч 2022 он гарсаар экспортын хэмжээ огцом буурсан. Яахав, өмнөд хил дахиад л хаагдаж, манай ачаа тээврийн үнэ ч солиортлоо өссөн. Ам.долларын ханш 2849 төгрөгөөс 3400 орчимд хүртэл "ниссэн" дээ. Гадаад валютын нөөц 2020 онд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол 2022 оны наймдугаар сард 2.6 тэрбум болтлоо буурсан. Ингэж Монголын эдийн засаг хүндхэн сорилттой тулж байв. Ийм цаг үед л нүүрсний хулгайг зогсоох үйл ажиллагаа явагдсанаар экспортын хэмжээг огцом 35 хувиар нэмэгдүүлж, анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрчээ. Дүнд нь эдийн засгийг 4.8 хувиар өссөн. Улмаар 2022 онд өмнөх оныхоос 30 хувиар өсөж, төлөвлөгөө 11 хувиар даваад, анх удаа 18.6 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Харин энэ жил хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулчих зураг харагдаж буй аж. Түүнийгээ одоогийн үнээрээ борлуулж чадвал эдийн засаг овоо сайжирна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайгүй хугацаанд нүүрснээс ийм их мөнгө орж ирж, эдийн засаг яаж өссөнийг эдгээр "тоо" хэлээд байна. Ерөөсөө л эдийн засгийн өсөлтийн энэ үзүүлэлтүүд бол нүүрсний хулгай ямар их нүүрлээд байсныг л илтгэж буй юм.

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.