"Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэн дэмжив


4-р сарын 19
16 цаг 47 минут

       Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.19/ хамтарсан хуралдаанаар хэлэлцэв.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр, Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулж, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, Төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Энэ үзүүлэлтийг онцгой дэглэм тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад Борлуулалт 4,1 дахин, Тээвэр 3,9 дахин, Экспорт 2 дахин, Орлого 3,9 дахин, Олборлолт 2,7 дахин нэмэгдсэн гэдгийг тодотгосон. Тухайлбал, борлуулалтын хагас жилийн орлогын мөнгөн дүнг компанийн хамгийн их ашигтай ажилласан 2019 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг 2019 онтой харьцуулбал 2 дахин нэмэгдсэн буюу 1,5 их наяд төгрөгт хүрсэн нь нүүрс Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй борлуулдаг болсонтой холбоотойг онцлов.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2021 оны 9 сараас хойш хуримтлагдсан туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөр болох 123 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулан 2023 оны эхний улиралд урьдчилж олсон орлого 286.4 сая ам.доллар буюу 50 хувиар буурч, “ЭТТ” бондын төлбөр болох 236,5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулсан байна. Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгжүүдийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байна гэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, 900 гаруй тэрбум ам.долларыг улсын валютын нөөцөд оруулсан. Тогтоолын хүрээнд анх 500 мянган ам.доллар бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан тус компани 6 сарын хугацаанд үүргээ давуулан биелүүлж, ийнхүү валютын нөөц бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг байнгын хорооны хуралдаанаар гишүүд онцоллоо. Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг зайлшгүй 6 сараар сунгаж, дээрх үр дүнг тогтвортой хадгалан цаашид улам сайжруулж, бүхий л үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг оновчтой болгох шаардлагатайг Д.Амарбаясгалан сайд илэрхийлж байв.

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гээд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.