Танилц, АН-ын "хувьцаа эзэмшигчид"


4-р сарын 25
8 цаг 45 минут

        АН-ын хэдэн жилийн зовлон энэ 2023 онд дуусмар болох шинжтэй. Шинжтэй гэдэг нь "...Ийм явц эхэлсэн болохоос дуусаагүй байна" гэсэн үг.

Ямар ч байсан Лу.Гантөмөрийг дарга гэдгийг Дээд шүүх баталж өгсөн. Саяхан АН-ын хаягийг шинэчилж бүртгэлээ. Лу.Гантөмөр "энд"-ээс гэрчилгээ, "тэнд"-ээс тамга авч байж АН-ын дарга гэж бүтэн хэлэх эрхтэй болов. Үнэндээ АН-ын гэрчилгээ, тамга түүнд асар үнэтэй олджээ.

Ер нь бол анх дарга болохдоо л нуль дарамт, дарангуйлал авч байж "сонгогдсон" байгаа юм. Ах нар нь "...Чамайг тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ шүү" гэж айлгадаг гээд л улс төрийн хүрээнд ярьдаг болсон. Дарга болсноос нь хойш шүү дээ. Энэ мэтийн хов жив үнэндээ л тасрахгүй юм. Тэгвэл хов гэхэд сулдаж, мэдээлэл гэхээр чангадах нэг "яриа" улс төрийн хүрээнд хаврын түймэр шиг газар авч байна.

"...АН "хувьцаа эзэмшигчид"-тэй болжээ" гэнэ. "...Компани биш нам, яахаараа тийм юм болно гэж" гээд бас маргалдаж буй хүмүүстэй ч таарлаа. Хов сонсож, мэдээлэл хөөгөөд хэсэг явлаа. Тэгж хэлж болохуйц үйл явдал АН-д яалт ч үгүй болжээ.

Сүүлийн хоёр, гурван жилийн туршид гурав, дөрвөн хэсэг болж үзээд байсан АН-ын "толгойлогч" нар тус тусдаа Лу.Гантөмөртэй уулзаж, яриа тохироо хийжээ. Эхнийх нь Х.Баттулга. Бас нэг АН-ын дарга нь явсан. Халаасандаа МоАХ-той. Бодит хүчтэй гэсэн үг. Тэр хэрээр Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход жинхэнэ утгаар нь бодит дэмжлэг үзүүлсэн. Түүнийг дэмжсэн саналын 30 орчим хувь нь Х.Баттулгынх байсан гэдэг. Намынхан нь тэгж ярьдаг. Олон нийт ч АН-ынхан даргаа сонгох гээд хуралдаж байхад Х.Баттулга хэсэг нөхдийнхөө хамт С.Баярцогтыг шүүгчтэй хамт Цэцэд өгөөд явж байсныг мэднэ. Дэмжлэг биш гэж үү. Тиймээс Лу.Гантөмөр түүнд өртэй болчихож байгаа юм. Х.Баттулга бол бизнесмэн. Хариугаа авчээ. Ирэх сонгуулийн квотын 30 хувийг авахаар болжээ. Тэгээд гэрчилгээг нь гаргаж өгсөн байна. Түүн дээр нь Лу.Гантөмөр нэр, хаягаа бичүүлэв. Ингээд Лу.Гантөмөрт АН-ын 70 хувь үлдэж байгаа юм. Түүнийг гэрчилгээтэй болоход тэсэн ядан бачимдсан хүн бол С.Эрдэнэ. АН-ын дарга явсан. Дарга байхдаа байшингаараа байраар хангаж байв. Уг нь тухайн үед С.Эрдэнийн байшин, газар нь асуудалтай болчихсон байсан. "...Ийм байшин барина гээд тиймийг барьчихсан" ч бил үү, хураагдаж ч мэдэхээр байсан. АН-ын байр болсноор улс төрийн хамгаалалтад ороод, аврагдаж үлдсэн.

Гэхдээ "...С.Эрдэнэ ч бас АН-ын тамгыг дарж хэвтсээр авч үлдсэн" гэж намынхан нь ярьдаг. Ойлгомж муутай ч заримдаа үнэн мэт харагддаг. Ямар ч байсан атгаж байсан тамгаараа АН-ыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулаад, өөрөө Ерөнхийлөгчид үзчихсэн л хүн. Тэрбээр С.Зоригийн төрсөн өдрөөр Лу.Гантөмөрт тамгаа аваачиж өгөөд 20 хувийн тохироо хийжээ. Ирэх сонгуульд АН-аас 76, эсвэл 152, бүр 38 хүн нэр дэвшихэд С.Эрдэнэ 20 хувийг нь мэднэ гэсэн үг.

Энэ тухай Баабар "...Сонгуулийн квот нэхээд байсан, авчихсан бололтой" гэж жиргэсэн байна лээ. Энэ хоёр бие биеэ байнга шоглож явдаг юм. Гэхдээ Баабар иймэрхүү мэдээлэл дээр бодитой "жиргэдэг" юм. Лу.Гантөмөрт бас нэг үгийг нь сонсох ёстой хүн бий. АН-ын даргын марафонд өмнө нь явж байсан ч ард нь ороод уначихсан С.Баярцогт л доо. "...Туг ч барьсан, тугал ч хөөсөн. Даанч түүнийг буруутгадаг асуудлууд түүнээс гарамгүй юмнууд байдаг" гээд намынхан нь дэмжээд ч, зэвүүрхээд ч байгаа маягтай ярьдаг. Тэр бас АН-аас "хувь" хүртжээ. Энд тодруулахад, С.Баярцогттой хамт Ц.Элбэгдорж байгаа гэсэн. Ер нь бол С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч ардаа нэг хоёр хүн биш бүхэл бүтэн "арми"-тай л даа. Зарим нь их эвгүй.

Улс төрийн хэллэг болгож хүчээр "...Фракц" энэ тэр л гэхгүй бол шулуухан л бүтэглэлийн зохион байгуулалт, үйл ажиллагаа харагддаг. Тэгвэл С.Баярцогтын тухайд нийслэлийг, мөн АН-ын генсекийн суудлыг авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд С.Баярцогтын зөвшөөрлөөр нэр дэвшинэ. Бас Лу.Гантөмөр Ч.Өнөрбаярыг генсек болгоно гэсэн үг.

С.Баярцогтын энэ "хувь" С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрынхоос дутахгүй. Ингээд харахаар АН-ын дарга Лу.Гантөмөр ирэх сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн талыг нь мэдэхгүй болж таарч байна. Нэг талаас, цаашид АН-ыг Лу.Гантөмөрөөс гадна Х.Баттулга, С.Эрдэнэ, Х.Баттулга нар даргалахаар боллоо гэсэн үг. Нөгөө талаар, 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулаад, хожмоо улам үржээд олон фракцтай болж байв. Сая хэсэг задраад буцаж нийлэхдээ ийм дөрвөн том "фракц"-тай эхэллээ.  Ямартай ч АН-ын "хувьцаа эзэмшигчид"-ийг танилцууллаа. Цаашид юу болохыг бүү мэд.

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.