"...О.Цогтгэрэл нь зодож, Д.Ганбат нь гүтгэсэн"-ийг цагдаа шалгаж байна


5-р сарын 1
8 цаг 42 минут

         Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. "...Зодолдсон" гэдгээ хоёулаа нотолсон. Тэгвэл өдгөө О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байжээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн орсон байна. Тэгэхэд нь О.Цогтгэрэл "...Чи намайг гүтгэсэн" гэснээр маргалдаад барилцаж авчээ.

Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байна. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ханджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт 2023 оны нэгдүгээр сарын 10-нд гарчээ. Түүнд "...Хохирогч Д.Ганбатын биед учирсан баруун хацар, доод уруулын салстын зулгаралт, баруун нүдний торлогийн цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. Ингээд УЕПГ-ын 2023 оны нэгдүгээр сарын 13-ны тогтоолоор МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тус хэлтсээс 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 11.6.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, О.Цогтгэрэлд шинжээчийн дүгнэлтийг танилууулж, түүнээс мэдүүлэг авахаар прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь, туслахад нь, мөн гэрийнх нь хаягаар найман удаа хүргүүлжээ. Гэсэн ч мань эр очоогүй байна. Харин сүүлд "...Дөрөвдүгээр сарын 21-28-нд хөдөө орон нутагт ажиллах болсон. Томилолтоос ирээд мэдүүлэг өгнө" гэжээ.

О.Цогтгэрэл өнөөдрөөс мэдүүлэг өгөх бололтой. Ийн тэрбээр Д.Ганбатыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлаар шалгуулж байна гэсэн үг. Гэхдээ тэр бас өөр асуудлаар Д.Ганбатын хохирогч болчихоод байгаа юм байна. Тэрбээр зодооны маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 6-нд ...Д.Ганбатад гүтгүүлсэн" гэх гомдлыг цагдаад гаргажээ. "...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, Олимпын аварга хүн, Улсын начин хүнийг хооронд нь маргалдуулах боломжийг бий болгож, орон байрыг нь бэлдсэн хэмээн мэдэгдэж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан" гэж гомдолдоо бичжээ.

Тухайн өдөр Д.Ганбат гишүүн "...Ковидын үед Дүнжингаравын гадаа хууль бусаар хурал цуглаан хийж, АН-ын ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Ингэхдээ хөдөө ажиллаж байсан хүнийг дуудаж, Олимпын аварга, Улсын начин нарыг маргалдах нөхцөлийг бүрдүүлж, орон байрыг нь бэлдсэн. Ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл бий болгож, хийсэн.

Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс АН-ыг байнга самардаг” гэсэн байдаг. Түүний дараа О.Цогтгэрэл "...Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй холбож, хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж бна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно" гэж цахим сүлжээнд бичиж байсан юм. О.Цогтгэрэлийн гомдлын дагуу УЕПГ-аас 2023 оны хоёрдугаар сарын 1-нд тогтоол гаргаж, маргаашаас нь МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгахаад "...Д.Ганбат нь О.Цогтгэрэлийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон" гэж үзжээ. Ийн 2020 оноос хойш УИХ дахь АН-ын бүлгийг даргалсан, одоо даргалж буй хоёр гишүүн бие биеэ зодсон, гүтгэсэн асуудлын цагдаагийнхан прокурорын хяналт дор шалгаж байна.

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.