Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт


5-р сарын 3
9 цаг 20 минут

        Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтийг хүргэж байна.

ИЛГЭЭЛТ

Дэлхий нийтээр бид сүүлийн 30 жил сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирлээ. Энэ өдөр бидний эрх чөлөө хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаардаг гэдэг суурь үнэнийг онцолдог.

Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилал, шударга ёсны үндсэн суурь байдаг бөгөөд энэ утгаараа бид бүгдэд санал бодлоо илэрхийлэх, төр засагтаа болоод эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхэд шаардлагатай бүх баримтыг өгдөг.  Энэ жилийн сэдэв ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө хүний эрхийн амин сүнс гэдгийг бидэнд дахин сануулж байна.

Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна. Худал мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэг нь үнэнийг гуйвуулж, бодит баримт ба зохиомж, шинжлэх ухаан ба нууц хуйвалдаан хоорондын заагийг бүдгэрүүлж байна.

Хэвлэл мэдээллийн салбар цөөн хэдэн хүний гарт төвлөрч, бие даасан хараат бус мэдээний агентлаг байгууллагууд санхүүгийн чадавхгүй болж, сэтгүүлчдийг барих нухчин дарах гэсэн хууль дүрэм журам нэмэгдэж байгаа нь олон нийтийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг улам бүр хязгаарлах, хяналт тогтоохыг оролдож байна.    

Үүний зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зүй бус үйлдлийн шууд бай болж, ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тэднийг олон нийттэй харьцах боломжгүй болгож, байнга хавчин хяхаж, сүрдүүлж, хорьж саатуулж, шоронд хийж байна.  

Өнгөрсөн 2022 онд хамгийн багадаа хэвлэл мэдээллийн 67 ажилтан амь насаа алдсан нь өмнөх онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн нь үнэхээр итгэмээргүй юм. Түүнчлэн эмэгтэй сэтгүүлчдийн 75 хувь цахим орчинд хүчирхийлэлд өртсөн бол дөрвөн эмэгтэй сэтгүүлч тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.

НҮБ-аас хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг үүсгэсэн гэмт хэрэгт ял, цээрлэл хүлээлгэхгүй байхын тулд Сэтгүүлчдийн аюулгүй байдлын үйл ажиллагааны хөтөлбөрийг 10 жилийн өмнө баталсан.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр төдийгүй жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж нэгэн дуугаар сэтгүүлчдийн эсрэг:

  • Аюул занал, дайралтыг
  • Ажил үүргээ гүйцэтгэсний нь төлөө барьж, шоронд хорихыг
  • Худал мэдээлэл тараах, эсвэл мэдээлэл авах боломжийг хаахыг
  • Үнэнийг, мөн үнэнийг хэлдэг хүмүүсийг онилж бай болгохоо зогсоохыг уриалъя. Сэтгүүлчид үнэний төлөө зогссоноор дэлхий тэдэнтэй хамт байна.  
Эх сурвалж: Э.Оргил


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.