Инфляцын түвшин, амьжиргааны өртөг дэлхий даяар өндөр хэвээр байна гэж таамаглаж байна


5-р сарын 3
11 цаг 47 минут

      ЛОНДОН. /Anadolu/. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (ДЭЗЧУ) судалгаанд оролцсон эдийн засгийн салбарын нэрд гарсан шинжээч, судлаачдын дийлэнх нь энэ онд инфляцын түвшин, амьжиргааны өртөг дэлхийн даяар өндөр хэвээр байх төлөвтэй байгаатай санал нэг байна.

ДЭЗЧУ-аас эдийн засгийн салбарын хувийн болон төрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бэлтгэсэн “Урьдчилсан таамаг 2023” тайланд дурдсанаар, бүс нутгуудын эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх таамаглал өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна.

Эдийн засагчдын 45 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг хямарна гэж таамаглаж байгаа бол 45 хувь нь хямрал болох магадлал бага гэж үзэж байна. Хятадад “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээг цуцалсантай холбоотойгоор Азийн бүс нутгийн эдийн засаг хамгийн их идэвхжих төлөвтэй байна. Эдийн засагчдын тал хувь нь энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт дунд зэргийн түвшинд байна гэж таамаглаж байгаа бол 43 хувь нь эрчимтэй өснө гэж үзжээ.

Үүний зэрэгцээ 93 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт дунд зэрэг байна гэж таамаглаж байгаа бол 50 хувь нь АНУ-д, 75 хувь нь Европт сул буюу маш сул өсөлт ажиглагдана гэдэгт санал нэгджээ.

Эдийн засагчдын 90 хувь нь Европт, 68 хувь нь АНУ-д инфляцын түвшин өндөр эсвэл маш өндөр байна гэж таамаглаж байна. Сахараас урагш орших Африкийн орнууд, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад мөн инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдана гэж эдийн засагчдын дийлэнх нь үзэж байна.  Үүнээс гадна, судалгаанд оролцсон эдийн засагчдын тал хувь нь Ойрхи Дорнод болон Хойд Африкт инфляц дээд хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа бол ердөө 14 хувь нь ийм үзүүлэлт Хятадад мөн ажиглагдана гэж үзжээ.

Эдийн засагчдын 79 хувь нь Төв банкуудын өмнө тулгамдаж буй асуудал бол инфляцыг удирдах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёрын тэнцвэрийг хадгалах явдал гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ 76 хувийнх нь үзэж байгаагаар, Төв банкууд инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулахад амаргүй байх аж.

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.