Нохой зассан хүндээ ЯНАГ!


5-р сарын 8
9 цаг 33 минут

         1.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр суулгаж өгсөн нь МАН-ын гишүүдийг матрын нулимс унагахад хүргэв.
Н.Учралын “Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг, Ц.Даваасүрэнгийн “Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Агуулга, стандартыг нь өөрчилж болохгүй”, Б.Энх-Амгалангийн “Монгол хүүхдүүд заавал англи хэл сурах албатай юу” гэх үгнүүдийн цаана үндэсний эрх ашгаас илүү өөрсдийнх нь жижиг, “өрөөлийн” том эрх ашиг нуугдаж буй нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Тэр тусмаа монгол дархлаагаа бодсон монгол хүний амнаас ийм үг унахгүй, Монголын ирээдүй “…..Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн” хуучин хүү байх нь үндэсний аюулгүй байдалд илүү аюултай. Эрдэм боловсролтой эрүүл монгол хүн Монголын баялаг гэх утгаараа.

Н.Учралын тухайд нэгдүгээр ангиас нь англи хэл заадаг “Их засаг” сургуулийнх нь бизнест сөргөөр нөлөөлнө гэдгээс эмээсэн нь бараг үнэний ортой байх. Хамгийн аюултай нь, Ц.Даваасүрэнгийн “Оросын тогтолцоо хамгийн сайн нь” гэх пропаганда. Монгол хүүхдүүдэд англи хэл заахын эсрэг байгаа нь  хүмүүс голдуу экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжигчид гэхээр Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төслийг боловсрол талаасаа ч, бодлого талаасаа ч яаралт батлах шаардлагатай. Тэгж байж Монголын залуус дэлхийн боловсролтой хөл нийлүүлнэ.

2.

Орос хэлээр ярьдаг хилийн чанад дахь бүх хүнийг “эх орон нэгтэн” буюу “нэг улсын, нэг нутгийн хүмүүс” гэж тооцох асуудал Төрийн Думаар нь яригдах хэмжээнд өндөр авсан агаад 2022 онд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Монголд айлчлах үеэр Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон тухай Б.Батцэцэг сайд сэтгүүлчдэд мэдээлж байв. ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхэд залуус руу чиглэсэн пропаганда үе, үе хийдэг. Өнгөрсөн хавар гэхэд Монголын ЕБС-ийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгуулсан тухай мэдээлэл цацагдаж, үүнийг БСШУ-наас үгүйсгэж байлаа. Гэсэн хэдий ч тус улсын зүгээс Монголын боловсролын салбарт анхаарлаа хандуулсан хэвээр байгаа нь РЦНК-аас зохион байгуулж буй арга хэмжээнүүдээс нь илэрхий харагддаг. Хэдийгээр Л.Энх-Амгалан сайд “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн ч үнэндээ оросуудын зүгээс монголчуудын үгийг гөлөөг ч гэж тоож байгаагүй. Ямар сайндаа л өмнөх Элчин сайд И.Азизов Эрхүүд Монголын засаглалыг өөрчлөх тухай ил цагаан яриад явж байх вэ дээ.

3.

Улаанбаатарт өчигдөр Оросыг дэмжсэн, Оросыг эсэргүүцсэн хоёр өөр жагсаал болсон. Оросын түрэмгийллийг дэмжигчид нь цагдаагийн хамгаалалт дор, Оросын түрэмгийллийг эсэргүүцэгчид нь цагдаагийн хяналт дор үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтийн сүлжээнд талцал үүсгээд байна.
Дэлхий сохор биш. Тиймээс Монголын цагдаагийн жагсагчдад гаргаж буй хоёр өөр хандлага нь Монголын гадаадад харилцаанд сөргөөр нөлөөлж, улс төр, эдийн засгийн хувьд бид жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болж мэднэ. Тэнд Төрийн тэргүүн нь дэлхийн 203 орны оролцсон түүхэн үйл явдалд тусгаар улсаа төлөөлж явахад энд цагдаа нь Путины тавдугаар армид үйлчлэх нь шившиг юм. Нохой зассан хүндээ янаг гэдэг. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтийн үеэр
Монголын 37 мянган хүнийг баривчлан шийтгэснээс 27 мянга гаруй нь буудуулж амь насаа алджээ.

Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд мартлаа гэж үү?!.

Эх сурвалж: Ж. Нямсүрэн news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.