Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв


5-р сарын 8
9 цаг 40 минут

       УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Санал хураалтад 38 гишүүн оролцож, 77.6 хувийн саналаар төслийг баталсан юм.  Төсөл батлагдсанаар  Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж,  гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзахаар болсон юм.

Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүнээр  Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд нар ажиллахаар болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан хуулийн өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг тусгахаар заасан байдаг билээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар боллоо. УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулна. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. Тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлдэг дэгтэй.

Эрх баригчид 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа хоёр өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулна хэмээн үзэж гишүүдийн тоог нэмэх санал оруулжээ.  Тодруулбал, Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын  гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ.  Үндсэн хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар ирэх сонгуулийн үр дүнгээр 152 гишүүнтэй парламент  бүрдэнэ. 1992 онд Үндсэн хуулийг батлахад 120 гишүүнтэй байх санал гаргаж байсан ч нэг  хэсэг нь 51 байх ёстой хэмээн үзэж, дундажлаад 76 гишүүнтэй баталсан. Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдсан ч АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр энэ санал дэмжигдээгүй.  Харин энэ удаа парламентад суудалтай МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намын төлөөлөл ч гишүүдийн тоог 152 байх дээр санал нэгдсэн гэдэг мэдээлэл бий. Төрийн ордонд ч энэ тухай яриа гарч, гишүүдийн тоо 152 болвол нэг өрөөнд хоёр гишүүн суух хуваарилалтыг хийнэ хэмээн яриад эхэлсэн билээ.

Дараагийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг тусгажээ.   Ингэснээр парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна.  Хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж,  60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 17 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 22 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 40 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 44 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 31 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.